Эд хогшил ч эл хуль
Хүмүүс ч эл хуль
Өглөөний нарны туяа тусаад ч
Тэд гэрэлтэхгүй юм
Амь орохгүй юм
Би бүх хумсаа авчихлаа, үсээ ч хусчихлаа, мэдрэмжүүдээ далд хийчихлээ, хамгийн муу хувцасаа өмсчихлөө, БИ ЯВАХАД БЭЛЭН!
Сүнсээ худалдсан нөхдүүдийн өмнө бахархалтайгаар сүнстэйгээ би явах гэж байна.
Сонирхолтой зүйл алга, үзээд дуусчихлаа, сүнс худалдагчидтай амьдарсаар уйдчихлаа.
Бичсэн, үлдээсэн бүхэн минь миний нэртэй цуг надтай хамт үүрд замхрах болтугай. Өөр хэн нэгэн бас өөрийнхөө нууцыг бүү мэдээсэй гэж хүснэ.
Намайг хурдан мартахын төлөө бичсэн бүхнээ би шатааж сууна, амьдарсан ул мөрөө, гишгэсэн цасыг, амьсгалсан агаарыг, таньдаг бүх хүний сэтгэлд үлдсэн дүр зургийг арилгахын төлөө би хэдэн өдөр цаас шатаалаа.
Хэдий болтол ингэж, хүчлэн амьдрахаа, дургүй зүйлсээ хийхээ, хүчээр инээмсэглэхээ мэдэхгүй, мэдэхгүй байгаадаа бачуурсандаа, энэ бачуурал нь галзуурал болохын өмнө, арай эрүүл саруул эргэцүүлж бодож байгаа дээрээ би явлаа.
No comments:
Post a Comment