Хүмүүс дүрэм зохиодог. Тэр дүрэмдээ захирагдахыг шаардаж, хүмүүсийн хандлагыг үйл хөдлөл, үгийг зааж, хуваадаг.
Яг л энэ дүрэмд баригддаггүй, бас баригдахыг хүсдэггүй хүмүүсд дуртай. Тэд бол жинхэнээсээ "амьдрагч"
Тэд бол Ehas, Esol, Ono...
Намайг ойлгодог, ийм байдгийг минь мэддэгт нь баярладаг. Дандаа л хар бараандуу юм бичдэг болохоор тэдний тухай сайн сайхныг бичих гэхээр тэднийг муу муухайтай, хар бараан зүйлтэй хутгаад хаячихаж байгаа мэт санагдаад бичиж чаддаггүй.
Илэрхийлж чаддаггүй ч байж мэднэ. Бичсэн үг, өгүүлбэр бүрэн илэрхийлж чадахгүй, хайран байдаг.
Баярламаар, илүү уртаар амьдрах шалтгаанууд минь. Ахуйлаг бус амьдралын минь нөхдүүд. Үүрд хамт байж, илүү удаанаар өөрсдийнхөө зохиосон амьдралаар, сэтгэл хангаруулаанаар амьдарцгаая.
Номоо уншиад түүнийхээ ертөнцөд тэдний тухай дүрийг хараад баярлаад, бас хайрлаад. Өөртэйгээ адилханаар мэдэрсэнг нь сонсоод жаргалтай болдог.
Цаг хугацаа гэгч хаана ч байдаггүй зүйлд итгэлгүйгээр
Ийм л байх ёстой гэж ярих хэн нэгнийг сонсолгүйгээр
Яагаад, яахаараа ийм байдаг байна аа гэж бухимдалгүйгээр
Амьтай, амьгүй зүйлсийг яг байгаагаар нь хүлээж авалгүйгээр
Бүх зүйлд "Аан, өөрөө л хүсвэл, эсвэл өөрт нь л сайхан байвал" гэж бодон, хэний ч амьдралыг өөрийнхөө дүгнэж, шүүлгүйгээр орхиж чаддагт нь дуртай.
хайртууд минь та наргүй би хэнсэн билээ.
No comments:
Post a Comment