Friday, May 9, 2014

Цас, цас, хүйтэн бороо

Өрөөний салхивч онгорхой, цонхоор замаар ус татуулан яваа машины чимээ, машины ч юмуу замын ч юмуу, зам дээр байгаа усны ч юмуу ямар нэгэн чимээ. Энэ чимээнд эртнээс дуртай байжээ.
Ocean's 11-ний /одоо бол -"Шар айраг" хамтлаг л да/ Буянаагийн Би чамд хайртай, Дурлал минь дуунууд эгшиглэнэ. Бүхэлдээ жааз ертөнц,
"Дурлал минь дурлал гээч чиний дүр
Дуулам хорвоод төрөөд дурлаж үзэх нь энэ үү" гээл.
Ширээн дээр минь 3 өдрийн өмнө өөрөө захиалж авахуулсан тэр нэгэн эрхэмийн өгсөн цэцэг гоо үзэсгэлэнтэйгээр надруу ширтэнэ. Тэр нэгэн эрхэм өөрөө надруу инээмсэглээд "Зүгээр дэ, арай илүү сайнаар бодох гээд үз" гэж хэлнэ.
Гадаа бүрхэг, өрөөнд ч бүрхэг, сэтгэл дотор ч бүрхэг.
Цонх даган борооны дусал даган урсана. Тэд миний өмнөөс уйлах шиг. Тэд уянгын дуу дуулан уйлна.
Ширээн дээр минь амь орсон цааснууд, дуу дуугаа авалцан шаагилдана. Харин сэтгэл доторх 2 хүн минь аль аль нь нам гүмхэн санаа алдана. Ингэж хоюулаа нэг зүйл дээр ингэж санаа нийлж байхыг нь хараагүй ч юм шиг.
Цааснуудын доторх үсэгнүүд байр байраа солин, учраа олох гэж, утга учиртайгаар энэ цаасан дээр илүү удаан орших гэж тэмцэлдэнэ, мөргөлдөнө, унана, бэртэнэ, бас уйлна, уйлаад босоод ахиад л гүйж эхэлнэ. Уйлж байгаа нэгэн үсэгнүүд байхад уйлах ч үгүй, хөдлөх ч үгүй, тэмцэх ч үгүй хамгийн ширүүн харц, сэтгэлтэйгээр /тэднийг сүүлийн үед сэтгэлгүй гэж бодддог болсон/ илүү удаанаар мөрөө үлдээх шиг.
Гэрэлгүй байшинд, гэрэлгүй хүмүүс амьгалана. Бүгд нэг нэг дэлгэц ширтэнэ. Инээмсэглэлгүй, Бас уурлах ч үгүй. Тэд ийм байгаадаа дуртай байдаг болов уу.
Эмнүүд, шар улаан цагаан саарал. Уг нь аль нэг нь эсвэл бүгд миний гэдэсрүү /уг нь ходоод байх л да/ орох ёстой. Гэвч тэд дургүй байна. Надад идүүлэхэд. Би идэхгүй. Би харин тэр гэрэлгүй хүмүүсийг л идчихмээр байна. Эсвэл буудчихаад чангаас чанга инээмээр байна.
Аан тийн, цэцэг... бас бороо
Гэрэлтэй зүйл бодох хэрэгтэй. Гэрэл, гэрэл, гэрэл
Энэ өрөөнд өнөө "чинжүү" өнөөдөр байхгүй нь сайн хэрэг шүү.

Яагаад тэсэх ёстой, байх ёстой гэж бодоод байгаа юм бол нээрэн?

No comments:

Post a Comment