Анзаараагүй, анзаарахыг ч хүсээгүй
Чиний гунигийг, чиний нулимсыг
Гэтэл,
Би одоо чиний өмнөөс уйлж сууна
Юу ч мэдэрч чадаагүйдээ
Хамт байж чадаагүйдээ
Огт мэдэхгүй өнгөрч байж болох байсанд
Харамсаад бас илүү их хайрлаад
Би уйлж сууна
Үхнэ гэдэгт минь
Үнэнгээсээ итгэдэгт чинь
Яваад өгнө гэхэд минь
Яахаа мэдэхгүй болдогт чинь
Итгэхийг хүсч байна
Тэр дуулж байна...
Sunday, January 31, 2016
Friday, January 29, 2016
Нэг тийм дулаахан мэдрэмж байх
Чамайг харах хоромхон мөчийн төлөө
Бүх л өдөржин би харанхуй өрөөнд түгжигдэхэд бэлэн
Чиний гарт хүрэх тэр ганцхан мөчийн төлөө
Бүтэн сараар ч нар харахгүй байхад бэлэн
Заримдаа ингээд хүлээлгээд баймаар байдаг
Бүх л өдөржин би харанхуй өрөөнд түгжигдэхэд бэлэн
Чиний гарт хүрэх тэр ганцхан мөчийн төлөө
Бүтэн сараар ч нар харахгүй байхад бэлэн
Заримдаа ингээд хүлээлгээд баймаар байдаг
Tuesday, January 19, 2016
Хэзээ ч
-Хэзээ уулзах вэ?
-Хэзээ ч яахав, гэхдээ гадаа хүйтэн байна.
-Яг хэзээ?
-Хавар.
-Хавар аа? Тийм удаан уу?
-Эсвэл зун л уулзъя. Зун бороо орж байхад, би шүхэргүй гараад ирье, бас цувгүй. Ер нь намар уулзъя. Нэг тийм сэтгэл хөндүүрлэм шаргал бүүдгэр өдөр би хамгийн дуртай цуваа өмсөөд, чиний гарт дулаацна гээд бээлийгээ орхичихъё. Бүүр нэг бол өвөл л уулзъя. Шинэ жилийн өмнөхөн, хотын гэрлэн чимэглэлийн доор чамайг би хүлээж байя.
-Айн? Ийм удаан уу?
-Ер нь уулзахгүй байх нь хамгийн гоё доо. Хамгийн гоё уулзалт сэтгэл дэх л уулзалт байх. Би чиний тухай, чи миний тухай бодох тэр болзоо. Үүнд л сэтгэл минь ханачих байх.

Saturday, January 16, 2016
Хүйтэн инээмсэглэл
Нэг тийм хүйтэн инээмсэглэл, өмнө нь хэзээ ч харж байгаагүй хүйтэн инээмсэглэл. Боддоо, би шархадчихсан /магадгүй өөрөөсөө болж шархадсан ч байж мэдэх/, тэгээд түүнээс тусламж гуйна, хариуд нь тэр хүйтэн инээмсэглэл. Миний тэжээсэн хүйтэн инээмсэглэл.
Гараа хүлүүлчихсэн, өвдөөд, гэхдээ хүлээсийг тайлахад амархан ч юм шиг. Хүлээстэйгээ бүгдийг тэвчих хүсэл бишээ хүлээн зөвшөөрөлт.
Би буруутай, бүгдэд буруутай, бүх зүйл л надаас болсон. Хэзээ ч засч болохооргүйгээр бүх эрэг шургийг нь эвдэлчихсэн, өөрийнхөө хүслээр. Тэр эрэг шураг одоо надруу хүйтнээр инээмсэглэн сууна. Харин би юу ч хүсч чадахааргүй болж гэдгийг ойлгоод, хүлээстэйгээ үргэлжлүүлж амьдарна.
Бүүр анхнаасаа бүх зүйл буруугаар эргэсэн ч байж мэдэх юм, эсвэл тэр бид 2 буруугаар эргүүлчихсэн ч байж мэдэх юм.
Тэр бардамналын өмнө би улам л шигдэж, улам л өөрийгөө дуусгаж сууна. Ядаж үхэж ч чадахгүй юм

Friday, January 15, 2016
Нулимс хүртэл үзэсгэлэнтэй урсах аж
Хамгийн өндөр, бас хамгийн гоёмсог байшин дээрээс
Хамгийн гоё, бүүр давчдам тийм бүрхэг өдөр
Хамгийн сайхан, бас хайртай хувцасаа өмсөж байгаад
Хамгийн их дурладаг зохиолчийнхоо шүлгийг амандаа нэг уншаад
Тийшээ би явна
Өглөө бүр үхэх тухай бодож сэрдгийг минь
Орой бүр өглөө болоход үхчихсэн байгаасай гэж хүсдгийг минь
Мэддэггүйдээ чи надаас хамгийн хол байдаг
Нулимс минь хүртэл ямар үзэсгэлэнтэй урсдгийг минь
Гуниг минь яасан яруу гэдгийг минь
Мэддэггүйдээ чи надаас хамгийн алс байдаг
Мэддэггүй болохоор чинь би явах гээд явж чаддаггүй ч байж мэдэх юм.
Хамгийн гоё, бүүр давчдам тийм бүрхэг өдөр
Хамгийн сайхан, бас хайртай хувцасаа өмсөж байгаад
Хамгийн их дурладаг зохиолчийнхоо шүлгийг амандаа нэг уншаад
Тийшээ би явна
Өглөө бүр үхэх тухай бодож сэрдгийг минь
Орой бүр өглөө болоход үхчихсэн байгаасай гэж хүсдгийг минь
Мэддэггүйдээ чи надаас хамгийн хол байдаг
Нулимс минь хүртэл ямар үзэсгэлэнтэй урсдгийг минь
Гуниг минь яасан яруу гэдгийг минь
Мэддэггүйдээ чи надаас хамгийн алс байдаг
Tuesday, January 12, 2016
Та хаана байна
Эрэл сурал болоод,
Энүүгээр нэг таныг хайгаад
Таныг байхгүй би даараад байна
Хамгийн чухал зүйл минь
Хаана ч юм орчихоод
Та надад олдохгүй байна
Гэрэл билээ, солонго билээ гэж
Дуулж байж, хоёр жилийн өмнө
Одоо ч тэр
Таниар дутсан хэвээр
Таны тухай дуулсан хэвээр
Өдөржин тавгүйрхсэн хэвээр
Энүүгээр нэг таныг хайгаад
Таныг байхгүй би даараад байна
Хамгийн чухал зүйл минь
Хаана ч юм орчихоод
Та надад олдохгүй байна
Гэрэл билээ, солонго билээ гэж
Дуулж байж, хоёр жилийн өмнө
Одоо ч тэр
Таниар дутсан хэвээр
Таны тухай дуулсан хэвээр
Өдөржин тавгүйрхсэн хэвээр
Saturday, January 9, 2016
Хараацай болон нисч
Тэр жижигхэн гараараа хөгжим тоглогдог
Ер бусын ая эгшиглүүлдэг
Тэр аянд үүлс, уулс, тэдний нулимс
Борооны инээмсэглэл, түүний гуниг
Бүгд хөвөрдөг
Гэхдээ нэгэн зүүд зэрэг зүүдлэх тухай
Ер нь эндхийн биш хүмүүсийн тухай
Тэдний эмзэглэл, хөндүүр, шанаашралын тухай
Учир утгагүй их гунигийн тухай
Тэр гунигаа өөрсдөө зохиогоод аз жаргалтай болдог тухай
Бүгдийн тухай мэддэггүйг, ойлгодоггүй, мэдэрдэггүйг
Мэдэх хамгийн хөндүүрлэм юм
Тийм гоё ая эгшиглүүлчихээд
Үүлэнд дурладаг дурлалын тухай
Үхэх тэр их хүслийн тухай
Мэдрэмжийг мэдрэхгүйгээр тоглох
Яг л
Сүнсгүй цогцос шиг юм

Subscribe to:
Posts (Atom)