Friday, January 15, 2016

Нулимс хүртэл үзэсгэлэнтэй урсах аж

Хамгийн өндөр, бас хамгийн гоёмсог байшин дээрээс
Хамгийн гоё, бүүр давчдам тийм бүрхэг өдөр
Хамгийн сайхан, бас хайртай хувцасаа өмсөж байгаад
Хамгийн их дурладаг зохиолчийнхоо шүлгийг амандаа нэг уншаад
                           Тийшээ би явна

Өглөө бүр үхэх тухай бодож сэрдгийг минь
Орой бүр өглөө болоход үхчихсэн байгаасай гэж хүсдгийг минь
Мэддэггүйдээ чи надаас хамгийн хол байдаг
Нулимс минь хүртэл ямар үзэсгэлэнтэй урсдгийг минь
Гуниг минь яасан яруу гэдгийг минь
Мэддэггүйдээ чи надаас хамгийн алс байдаг

Мэддэггүй болохоор чинь би явах гээд явж чаддаггүй ч байж мэдэх юм.

No comments:

Post a Comment