Тэр жижигхэн гараараа хөгжим тоглогдог
Ер бусын ая эгшиглүүлдэг
Тэр аянд үүлс, уулс, тэдний нулимс
Борооны инээмсэглэл, түүний гуниг
Бүгд хөвөрдөг
Гэхдээ нэгэн зүүд зэрэг зүүдлэх тухай
Ер нь эндхийн биш хүмүүсийн тухай
Тэдний эмзэглэл, хөндүүр, шанаашралын тухай
Учир утгагүй их гунигийн тухай
Тэр гунигаа өөрсдөө зохиогоод аз жаргалтай болдог тухай
Бүгдийн тухай мэддэггүйг, ойлгодоггүй, мэдэрдэггүйг
Мэдэх хамгийн хөндүүрлэм юм
Тийм гоё ая эгшиглүүлчихээд
Үүлэнд дурладаг дурлалын тухай
Үхэх тэр их хүслийн тухай
Мэдрэмжийг мэдрэхгүйгээр тоглох
Яг л
Сүнсгүй цогцос шиг юм
No comments:
Post a Comment