Нэг тийм хүйтэн инээмсэглэл, өмнө нь хэзээ ч харж байгаагүй хүйтэн инээмсэглэл. Боддоо, би шархадчихсан /магадгүй өөрөөсөө болж шархадсан ч байж мэдэх/, тэгээд түүнээс тусламж гуйна, хариуд нь тэр хүйтэн инээмсэглэл. Миний тэжээсэн хүйтэн инээмсэглэл.
Гараа хүлүүлчихсэн, өвдөөд, гэхдээ хүлээсийг тайлахад амархан ч юм шиг. Хүлээстэйгээ бүгдийг тэвчих хүсэл бишээ хүлээн зөвшөөрөлт.
Би буруутай, бүгдэд буруутай, бүх зүйл л надаас болсон. Хэзээ ч засч болохооргүйгээр бүх эрэг шургийг нь эвдэлчихсэн, өөрийнхөө хүслээр. Тэр эрэг шураг одоо надруу хүйтнээр инээмсэглэн сууна. Харин би юу ч хүсч чадахааргүй болж гэдгийг ойлгоод, хүлээстэйгээ үргэлжлүүлж амьдарна.
Бүүр анхнаасаа бүх зүйл буруугаар эргэсэн ч байж мэдэх юм, эсвэл тэр бид 2 буруугаар эргүүлчихсэн ч байж мэдэх юм.
Тэр бардамналын өмнө би улам л шигдэж, улам л өөрийгөө дуусгаж сууна. Ядаж үхэж ч чадахгүй юм
No comments:
Post a Comment