Tuesday, January 19, 2016

Хэзээ ч

-Хэзээ уулзах вэ?
-Хэзээ ч яахав, гэхдээ гадаа хүйтэн байна.
-Яг хэзээ?
-Хавар.
-Хавар аа? Тийм удаан уу?
-Эсвэл зун л уулзъя. Зун бороо орж байхад, би шүхэргүй гараад ирье, бас цувгүй. Ер нь намар уулзъя. Нэг тийм сэтгэл хөндүүрлэм шаргал бүүдгэр өдөр би хамгийн дуртай цуваа өмсөөд, чиний гарт дулаацна гээд бээлийгээ орхичихъё. Бүүр нэг бол өвөл л уулзъя. Шинэ жилийн өмнөхөн, хотын гэрлэн чимэглэлийн доор чамайг би хүлээж байя.
-Айн? Ийм удаан уу?
-Ер нь уулзахгүй байх нь хамгийн гоё доо. Хамгийн гоё уулзалт сэтгэл дэх л уулзалт байх. Би чиний тухай, чи миний тухай бодох тэр болзоо. Үүнд л сэтгэл минь ханачих байх.

No comments:

Post a Comment