Sunday, October 12, 2014

Танил мэдрэмж

ГЭРЭЛ ЗУРАГ: Чилийн домог болсон гэрэл зурагчин Sergio Larrain. Хөгжмийн чиглэлээр суралцаж байсан тэрээр чөлөөт гэрэл зурагчнаар ажиллахаар сэтгэл шулуудав. 1958 онд Henri Cartier-Bresson-ий анхааралд түүний гудамжны хүүхдүүдийн зургууд өртөж Magnum-д ажиллах санал тавьсан аж. Харин тэр үүнийг 1959 онд Лондонд даржээ.

Учиргүй танил санагдана, энэ мэдрэмж. Алга болсон эсвэл нэг тийшээ явсан гэж бодсон боловч байсан л байж. Үзэн ядаж, өөртөө гудардаг. Харах бүрд, цээжээр хүчтэй хөндүүрлэдэг.
Хамгийн эхний шийдвэрт хүртэл эргэлзэж байснаа гэнэт санав.
Эргэлзээгээр эхэлсэн, эргэлзээгээр үргэлжилж байна. Төгсгөл хаана байна,
Дуугүйгээр бие биенээ хэдэнтээ алж байгааг харин хэн ч мэддэггүй. Хэнд ч мэдүүлдэггүй, магадгүй өөрсдөө ч мэддэггүй байж мэдэх юм.
Уртаас урт, хаана төгсөхийг нь мэдэхгүй ч сайхан, муухай зүйлсээр дүүрэн энэ замд эргэлзэхгүй явах нь ......
Хэн нэг нь биш, хэн хэн нь аймшигтай хатуун ширүүн амьсгалаар амьсгалж байгаа нь дуугүйгээр аллага хийхэд хүргэдэг байх. Бид ч бас цусанд дуртай хүмүүс бололтой.
Хэн хэнд нь энэ аллагыг дуусгах болон өөрчлөх зориг байхгүй, бусдад ч мэдэгдэхгүй, өөрсдөө харин бага багаар амьсгал хураасаар.

No comments:

Post a Comment