Tuesday, October 21, 2014

Бүүр нэг тэсгэл алдаад

Цэцэгний навч хатаад, яаж ч усласан, хайрласан үхэх гээд байна.
Навчнууд ирмэгээсээ эхлээд бага багаар хатаад, дараа нь бүхэлдээ хатаж хорчийгоод тэгээд тасраад уначихлаа.

Тасарсан навч агаарт хийсч, өөрийн хүссэн зүгтээ дуртайгаар дүүлэн ниснэ.
Тэр таны зүг явж байна.

Тэр навч шиг, зарим үед бүүр нэг тэсгэл алдаад явчих гээд байна, таны зүг рүү,
Тэр навч очиж чадалгүй замдаа унах үед би ч бас гэмтчих байх, эсвэл аль хэдийн гэмтчихсэн байж мэднэ.

Бусад навчнуудыг тасарч унахгүй байхыг, тасарч унасан навчны ишнээс дахин шинэ навч соёолохыг магадгүй харахгүй ч байж мэднэ.

Өөр юу хүсэх вэ дэ, хамгийн дээдээр хэсэг ч болтугай хайрласанд нь итгэнэ...

No comments:

Post a Comment