Зүрхний минь цохилт
Харцны минь цог
Догдлолын минь эгшиг
Инээмсэглэлийн минь гэрэл...
Өөрчлөгдсөн байх болов уу?
Амьсгалын чинь үнэр
Уруулны чинь амт
Арьсны чинь дулаан
Сэтгэлийн чинь зүг...
Хүлээн зөвшөөрөх ёстой өөрчлөлтүүд байх, бас дасах ёстой. Угаас гэнэт биш, албаар биш, санаандгүй ч биш, зүгээр л ийм юм болох ёстой байж. Дамжлага нь магадгүй хамгийн зөв байх. Ингэж байж л хэн хэн нь гэмтэхгүй байх байсан байх.
Уучлаарай тэр надтай хамт хатсан
Нулимсаараа түүнийг услая гэхэд
Уучлаарай дотогшоо зүрхрүү урслаа
Уучилмааргүй байсан чамайг эргээд ирэхэд
Уучлаарай, чихэнд минь цэцэг ургасан
Гаранд чинь хүрэхэд би гартай гэдгээ мэдэрдэг
Уучлаарай бас чамд хайртайгаа мэддэг
Харамссан бас уйдсан, гунисан ч гэсэн
Буцаад ирнэ гэдгийг чинь би мэднэ
Усгүй чамайг хүлээгээд хатаж суухдаа
Уучлаарай чамайг уучлахгүй байж чадсангүй
No comments:
Post a Comment