Monday, October 13, 2014

Уртаар санаа алдаад

Цааш явах ёстой, тэвчээр гэж зүйл байхгүй мэт яваад л байх хэрэгтэй.
Эндхийн амьдралын нэг дүрэм.
Энгийн байхсан, дахин дахин, энэ үг л аманд орж ирнэ.
Бас юунд ч яарахгүй байхсан.
Эндхийн мэт л амьдрахсан.
Өчүүхэн зүйлд л гутарч, зугатмаар санагдаж, чадахгүй мэт зүрх үхнэ.
Өөрийн зохиосон бичил орчны хүмүүс хүртэл харь хүмүүс мэт, өнгөрсөнд ч, одоо ч, ирээдүйд ч аль ч цаг хугацаанд хамт байгаагүй, танихгүй мэт. Хаанаас гарч ирсэн юм бол тэд?
Хүрэх төдийд тог цохиж, гарыг минь гэмтээх юм. Хуруугаа имэрхэд чийгтэй агаар мэдрэгддэгсэн, дулаан ч тэр, Харин юу ч мэдрэгдэхгүй юм.
Бас бага багаар алсран одож буй тэр нэг зүйлээс үлдэж хоцорсон, хамгийн тод дурсамж юу вэ?
Үлдэнэ гэсэн ч нэг цэг ч үлдэхгүй мэт санагдах болж, ийм амархан байсан гэж үү? Холдон одох!!! Дусал ч нулимсгүй, өчүүхэн ч санаа алдалтгүй юу?


No comments:

Post a Comment