Saturday, March 29, 2014

Та хаанаас ирсэн юм бэ?

-Та хаанаас ирсэн юм бэ?
-Чиний мэдэхгүй газраас

-Та яагаад ийм их гэрэл цацруулдаг юм бэ?
-Чи миний дэргэд байгаа болохоор тэр


-Таньд яагаад 2 зүрх байгаа юм бэ?
-Чамайг хайрлах гэж ахиад нэг зүрх бурхнаас гуйсан юм

-Та яагаад ингэж их инээдэг юм бэ?
-Бүх зүйл бүтнэ гэдэгт итгэдэг болохоор тэр

-Таны ирсэн газарлуу би явж болох уу?
-Чи хүссэн хүсээгүй 13 жилийн дараа өөрөө оччихсон байна

-Миний дотор байгаа хүн “эндхийх биш”, харин таны дотор байгаа хүн “эндхийх” харамсалтай л юм тэ?
-Зүгээрдээ,  чамтай цуг байхдаа тэр “эндхийх биш” болчихсон байдаг

-Та яагаад ийм сайхан гартай юм бэ?
-Гараараа чиний сэтгэлд чиний дуртай хөгжмийг тоглодог болохоор тэр

-Та далавчтай юм байна?
-Чамайг хамт нисье гэсэн болохоор хэн нэгний далавчийг зээлчихсэн юм

-Таны ирсэн газар бүх зүйл сайхан байдаг байх да?
-Ммм, харин л дэ, ямартай ч чи очвол ахиж дурлахаа больчихож мэдэх л юм, тийм байх нь чамд таалагдана гэж үү

-Та удахгүй буцах уу?
-Харамсалтай нь би "нэг өдрийн аялагч" шүү дээ


Wednesday, March 26, 2014

Гэрэл харагдахаа больчихлоо

Ахиад л зүг чигээ олохоо байчихлаа, маргаашийн тухай, түүний маргаашийн тухай, түүний маргаашийн тухай бодож чадахгүй байна. Маргааш болохыг хүлээж тэсэхгүй байна, хүлээмээргүй байна, цаг явж байгааг хармааргүй байна. Яг одоо ингээд бүгдийг нэг хэсэг эсвэл бүүр зогсоочмоор байна.

Өглөө нүд бүтэн нээгдэхгүй, нар сар шиг харагдаад эхлэх үе айсуй бололтой. Юу ч шийдэж, юуг ч хийж чадахгүй байгаад зугатмаар санагдаж байна. Хэдий болтол ийм хулчгар, арчаагүй байх юм болоо? Бачуурмаар юм. Угаасаа энэ ертөнцөд багтаж шингэхгүй, бас тэдэн шиг хатуу чанга, чадалтай, хүчтэй байж чадахгүй.

Болж бүтэж, хийж бүтээж утга учиртай амьдарч байгаа юм алга. Ахуйлгаар бас утга учиртайгаар амьдрана гэж үлдсэн юмсан. Гэвч бүүр утга учиргүй амьдарсаар.
Асар их залхуурал, тэнэглэл, дэмийрэл дунд амьдарч байна. Угаасаа ч насаараа ийм байсан.

Хаачих вэ? 9 дүгээр сард нуугдсан шиг нуугдмаар байна. Хаана ч хамаагүй. Гэвч нуугдаад юу ч шийдэгдэхгүй гэдгийг хамгийн сайн мэдэх мөртлөө юу ч хийж чадахгүй байгаа нь хамгийн тэнэг хэрэг.

Tuesday, March 25, 2014

Хаягдсан бие цогзос

Гудамжаар харанхуйд нэгэн сүнс бүдчин явна,,,, Харанхуй гудамжинд, ганцаараа тэгээд бас хөлөө ч олж чадахгүй бүдчин яваа ч түүний нүдэнд оч гялбаж байлаа.
Тэр өөрийн бие цогзосоо хаа нэг газар орхиод өөрийн хүслээрээ, дураараа хүссэн газарлуугаа явж байгаадаа ийнхүү туйлын баяртайгаар нүдэндээ оч цацруулан яваа биз. Гудамжны төгсгөлд гэрэл татуулсан нэг хутаг үзэгдэх бөгөөд түүнийг л зорин очих гэж энэ хэцүү замыг туулсан байжээ.
Худагт доод ертөнцийн бүх хүмүүс, тэдний аж амьдрал харагдах ажээ.
Уруулаа ягаанаар будсан, урт дэрэвгэр хормоотой бошинз өмссөн чанга чанга инээж, бас үс чихээ үе үехэн оролдох тэр нэг эмэгтэйг дээд ертөнцрүү ирээсэй гэж чин сэтгэлээсээ хүссэндээ бас түүнийг ахиад нэг харах гэсэндээ ийнхүү иржээ. Тэр өөрийг нь дэргэд нь байхад инээдэггүй байснаараа их инээх юм. Гэрэл ч цацрах шиг. Гэвч хааяа хааяахан гуниглаж, томоо гэгчээр санаа алдах юм. Санаа алдаж гунигладгийг нь мэднэ, гэхдээ ингэж томоор бас үнэхээрийн харуусалтайгаар санаа алдаж байхыг нь хараагүй юмсан. Нээг их удалгүй тэр том санаа алдалтын эзнийг олчих шиг. Дулаахан нүдтэй,  сайхан гартай нэгэн эрхэм байх нь тэр. Түүнтэй цуг байхдаа тэр эмэгтэй маш их инээнэ, маш ихээр гэрэлтэнэ, харин дараа нь маш ихээр санаа алдана_ Тэр эмэгтэйн нүдэнд оч бас харуусал зэрэг орших болоод удаагүй харагдана.
Доод ертөнцөд удаан байхыг хүсэхгүй байгаагаа, бас байж чадахгүйгээ үргэлж ярьдаг, бас мэдэрдэгийг нь мэдэхийн хувьд өөрөө эхэлж дээд ертөнцөд очоод түүнийг урина гэж мөрөөдөж байснаа биелүүлэхэд тун ойрхон ирээд байлаа.

Sunday, March 23, 2014

Эрч хүч, хайр дуусах гээд

Зүгээр аятайхан ааш сайтайгаар эсвэл элдэв бодолд авталгүй өглөөг эхлүүлсэн юмсан. Би өөрөө л тэгэж бодож байгаа байх гэж хичээгээд бодож мэдэрч байгаа зүйлдээ итгэхгүй байхыг хүсээд инээмсэглэсэн. Гэвч үр дүн нь тийм ч сайн байсангүй.
........Дургүй хүрвэл: "..... больж л байхгүй юу" гэж бодох нь энүүхэнд. Алдах зүйлгүй мэт, алдахаас айхгүй байгаа мэт. Бага зэрэг айдастай бас нандигнаж хандмаар. Эсвэл огт харилцахгүй байх. Ийм л сонголтууд байдаг болчихож. Ингээд сүүлийн цаг хугацаанд нь маш их биеийн хөдөлмөр хийв. Ядарч, эцэтлээ. Энэ нь зарим нэг талаараа ач тустай. Элдэв бодолд автан сэтгэлээр унахаас урьдчилан сэргийлнэ, бас асуудлыг өөрийн талд шийдвэрлэх хандлага төрүүлэхэд түлхэц болно./кккккк/ Гэвч махан биеийн минь эрч хүч дуусахтай зэрэгцэн сэтгэлийн минь эрч хүч ч бас шавхагдах шиг. Энэ бүхний эцэст бичээд сууж байхдаа бага зэрэг тайвшрана. Тайвшраад тагтан дээрээсээ хоёр ширхэг ягаан бөмбөлөг харанхуйд хийсгэв. Тэд жаргалтайгаар хамтдаа нисч байгаад хаашаа ч юм харанхуйд замхран алга болов.
..... Би бодохгүй байна, би бодохгүй байна гээд бодоод байсан чинь сэтгэл хямралтай зэрэгцэн бодоод эхэллээ. Энэ бүхэн хаана хүрч дуусах бол, үүсэх асуудлууд, гэвч үнэхээрийн "чин сэтгэл" байгаад байхад энэ тухай юуг ч яаж ч бодоод би тайлал бас үгүйсгэл олохгүйгээ л ойлгох юм. Гэвч сэтгэлийн минь догдлолыг тэр чигээр нь хуу татаад хаячих болох юм шиг зөн мэдрэгдээд. Түүнийг бодоход л аймшигтай санагдана.
Жич: Үхэн үхтлээ тэр хүнд хамгийн ихээр талархаж явна

Wednesday, March 19, 2014

Явуулах цаг үе

Шаналахыг чинь харж чадахгүй юм,
Өөрийгөө буруутгахыг чинь ч
Өөрийгөө ойлгох гэж хичээхийг чинь ч
Уйлахыг чинь бүүр ч

Өөрийнхөө эхлүүлсэнг
Өөрөө би дуусгана

Хананы цаана зүрхний чинь чичирхийлэл сонсогдоно
Шаналалын чинь ааг мэдрэгдэнэ
Өвдөлт зүрхний чинь гүнрүү шигдэж байгаа нь харагдана
Өр өвтгөм энэ бүхэн

Хортой алим идсэн мэт зүрх чинь хөхөрчихөж
Хор уусан мэт сэтгэл чинь сааралтчихаж
Энэ нь өөрийн тань хүслээр байсан ч
Удаан байлгаж чадахгүй нь
Удаан шаналгаж чадахгүй нь 


Tuesday, March 18, 2014

Гэрэл билээ



Хамгаас зөөлөн байдагт чинь дуртай
Ярих чинь, хайрлах чинь, ширтэх чинь хүртэл
Хамгаас зөөлөн
Айдас чинь, энхрийлэл чинь, догдлол чинь хүртэл
Хамгийн зөөлөн нь

Учир шалтгаан минь билээ, та
Нисч чадна гэх итгэл минь билээ, та
Хэзээ ч илэрхийлж чадахгүй шүлэг билээ, та
Хүрч чадах байсан ч зүрхлэхгүй оргил билээ, та


Шаналахыг чинь хармаар
Уйлахыг чинь үзмээр
Учир шалтгаан нь болмоор
Харуусал нь баймаар
Алдахыг хүсээгүй алдаа нь....

Догдлолтой айдас
Эмээлттэй тэмүүлэл

Харандааны үзүүрээс нулимс үнэртэнэ
Хагацал ойрхон цуурайтна





Saturday, March 15, 2014

Ne me quitte pas

Ne me quitte pas
Il faut oublier
Tout peut s'oublier
Qui s'enfuit deja
Oublier le temps
Des malentendus
Et le temps perdu
A savoir comment
Oublier ces heures
Qui tuaient parfois
A coups de pourquoi
Le coeur du bonheure
Ne me quitte pas (4 fois)

Moi je t'offrirai
Des perles du pluie
Venues de pays
Ou il ne pleut pas
Je creuserai la terre
Jusqu'apres ma mort
Pour couvrir ton corps
D'or et de lumiere
Je ferai un domaine
Ou l'amour sera roi
Ou l'amour sera loi
Ou tu seras reine
Ne me quitte pas (4 fois)


On a vu souvent
Rejaillir le feu
De l'ancien volcan
Qu'on croyait trop vieux
Il est paraît-il
Des terres brûlées
Donnant plus de blé
Qu'un meilleur avril
Et quand vient le soir
Pour qu'un ciel flamboie
Le rouge et le noir
Ne s'épousent-ils pas
Ne me quitte pas (4 fois)

..............

Ватанабэгийн тухай уншиж дуусаад тагтан дээрээ гарахад эргэн тойронд минь их зүйл өөрчлөгджээ. Үргэлж харанхуй, эсвэл хавчигдмал цонхоор хардаг байсан учраас тэднийг анзаараагүй байж. Амьсгалах агаар сайхан байлаа.
****

Үхэх тухай олон бодож байсан. Үлдэх шалтгаан ганцхан байдаг байсан ч ахиад нэг шалтгаан гарч ирэх шиг. Гэхдээ намайг үлдээх шалтгаан биш байсан ч намайг тайтгаруулах амтат эм гэдэг нь үнэн билээ.
****

Цор ганц удаа, бас анхны удаа түүнийг гэртээ хоноогүйд бухимдсангүй.
***


 Ийм тайван, бас амгалан инээмсэглэж байсангүй.

****

Норвегийн ой дээрх 3 эмэгтэйн аль нь "би" вэ гэдгийг хэлж мэдэхгүй юм. Эсвэл аль нь байхыг хүсэж байгаагаа ч юмуу. Уншиж байсан хүн хэнийг нь гэж бодон, уншиж байхдаа дурсаа бол. Хамгийн том хайр нь байсан халдаж зүрхлээгүй ч хамт байж чадаагүй Наока юу, үргэлж дэргэд нь байдаг ч хайртай болсноо мэдээгүй галзуу Мидори юу, эмэгтэй хүнийг бүх л сайхныг цогцлоосон нас биенд хүрсэн насаар ахмад, ганцхан удаа ч гэсэн хэмжээлшгүй сайхныг түүнтэй мэдэрсэн Рэйко юу?
****

Одооноос өөрийгөө толинд хараад тэр хүнд яаж харагдадгыг мэдэрхийг хүсэх болсон. Яг яаж, юу нь тийм сэтгэл хөдөлгөм байсныг мэдмээр. Арьсаа гарныхаа ширхэг бүрээр тэмтрэхэд түүний зөөлөн гар намайг илж буй мэтээр төсөөлөгдөх.
***

Нүдээ аниад, инээмсэглээд л хэвтмээр.
****


Миний тухай, сэтгэл хөдөлгөсөн тухай, гоо сайхны тухай барагтаа бол хэлдэггүй ч би яагаад яг тэгэж санагдаж байгаа да гэж ийм итгэлтэйгээр бодож чадаж байгаагаа гайхаад олохгүй юм
***

Сормуус нэг анивчихад үсрэн бутрах тоосонд хүртэл үнэр нь шингэжээ
Амьсгалах бүрт цээжний хөдөлгөөнөөс замхран алга болох чимээнд хүртэл үнэр нь шингэжээ
Арьсны ширхэг бүр дээр тогтох бүдэгхэн тэр гэрэлний үзүүр бүрт үнэр нь шингэжээ
Үсний ширхэг бүрт, түүний угт, үзүүрт, үсний минь амьсгалд хүртэл үнэр нь шингэжээ
****

Friday, March 14, 2014

...дэндүү хол явмаар эсвэл үнсмээр /А.Э/

Гар, бие, үс, арьс гээд бүх зүйлээс үнэртэнэ, түүний үнэр, миний гэх зүйл алга. Сормуусны дэрвэлтэнд хүртэл, сэтгэлийн нугачаа, булан бүрт үнэр нь шингэжээ.

Романтизм ингээд магадгүй төгсөж байгаа ч хэзээд сэтгэл хөдөлгөсөн мөч, хором, үгс, мэдрэмж санагдсаар байна.

Хэлэх үг, бодогдох бодлыг нь бүгдийг мэдэж, мэдэрч байгаа ч хэлүүлмээр, хүчээр ч хамаагүй чангаас чанга хашгируулмаар.

Улайссан төмөрт өөрийн мэдэлгүй, эсвэл үнэхээр хүсээд хүрэх, хэтэрхий тэсэхийн аргагүй халуун байх нь хүртэл сэтгэлд тааламжтай.

Зөөлөн бүхэн хатуу ширүүнээр солигдоход адгуус мэт санагдах ч тааламжтай.

Эгэмний яс, хүзүү, бүсэлхий, ирвэс шиг, эмэгтэйлэг, сэтгэл татам....

Юу ч хийхэд бэлэн байх зориг зүрхтэй нас, юу ч хийхээс хаширлах гэвч хамгаас шийдэмгий нас, нүдэн дээр хүүхэд болон хувирах хувирал, бас санаа зовнил, хүрч чадахгүй эмээлт бүгд цогцлоож буй мэт.

Аниастай нүдийг удаан ширтэх, ширтүүлэх мэдрэмж сайхан, багахан инээмсэглэл, багахан санаа алдалт бас л нэг цогц.

Арьсны ширхэг бүрээр мэдрэх, мэдрэгдэх судасны лугшилт, зүрхний цохилттой хорших...




Wednesday, March 12, 2014

Зүрх цээжиндээ багтахгүй нь /Анхны тод өнгөтэй бичлэг/

Зүрхэн дээрээ гараа тавиад үздээ!!!
Хэр хүчтэй хурдан цохилж байна.
***

Би өөрөө тэвэрт нь бүтнээрээ багтчихмаар тийм уужим эсвэл миний алганд тэр хүн өөрөө багтчихмаар тийм энхрий, хайр хүрэм, хөндөж боломгүй эмзэг.
***

Амьсгал давчдах, зүрх хүчтэй цохилох, бүтэн амьсгаа авч чадахгүй байх ямар байдгийг мэдэх үү?

***
Юм бүхэн анхных мэт ариун нандин мэдрэмж, юу хэлэхэв дээ, хамт нисмээр байна





Амьдралд бас өөртөө итгэх хамгийн том итгэл найдвар, эрч хүч, бүх зүйлийг тод өнгөөр харах нүдийг минь нээж өгсөн тэр хүнд талархаад баршгүй

Гэрэл билээ та,
Өөрийнхөө зохиосон төлөөсөнд
Өчигдөр би уначих шиг
Эрчлээ нь тайлагдахгүй утас
Эрээвэр хураавар мэдрэмжүүд
Түүний зүгийн салхи
Түүртэх мянган шалтгаанууд
Амьсгалах бачимдам мэдрэмжүүд
Ахиад дахин мэдрэгдэх
Өөрийгөө олохгүй байх
Өр өвтгөсөөр...

Sunday, March 9, 2014

Тагтан дээр гарч тамхилмаар л байсан

...Ватанабэгийн оюутны дотуур байрны тухай уншаад хэвтэж байсансан. Тэгээд юу боллоо... "Аан тийм хоолны газар 1-р курсын шинэ охинтой таараад мөөгтэй шарсан өндөгний тухай ярьж байсан."  Би унтчихжээ. Харин юу зүүдэлснээ санахгүй юм. Уг нь нэг минут унтсан ч зүүдэлдэг хүн бараг цаг гаран унтахдаа юу ч зүүдлээгүй эсвэл түүнийгээ санахгүй байлаа. Харин яагаад ч юм би нэвт норчихсон, хөлөрчихсөн байсан юм. Халуурсан юм боловуу гээд толгойгоо барьж үзэхэд үгүй, бие ч тавгүйрхээгүй байлаа. Уг нь Ватанабэгийн тухай үргэжлүүлэн зүүдэлж, эсвэл нэг утгагүй хэзээ ч очиж байгаагүй газраа оччихсон юуг ч юм хийгээд гээд зүүдлэх байсан.
Надаас үргэлж хамааралтай бас би өөрөө хамааралтай байдаг тэр бичил хүн унтаагүй байжээ. Би сэрэхтэй зэрэгцэн тэр надаас хамааралтай учраас өөрийг нь унтуулахыг харцаараа шаардсан юм. Би ч түүнээс хамааралтай учир түүнийг унтуулах гээд хичээж байлаа. Гэвч миний хэвлий эсвэл ходоод хэсгээр хүчтэй өвдөхөд түүнээс өөр тусламж хүсэх хүн байсангүй. Түүний гар өчүүхэн жижиг, гарынх нь даралт нь ч хүчтэй биш ч тэр хэсэг халуу төөнөж бага ч гэсэн өвчин намдах шиг. Тэр үед "тиймээ, ямар ч үед түүнээс өөр намайг хамгаалах, хайрлах хүн үгүй юм даа" гэдгийг дахин дахин ойлгож, санаа алдлаа.
Цонхоор хэдэн айлын гэрэл асаалттай. Нөгөө өрөөнд бас бус хүмүүс.
Сүнс минь биенээсээ чөлөөлөгдөхийг хүссэн зөөлөн мэдрэмж дахиад мэдрэгдэх шиг. Угаас ямар нэг зүйл унших бүртээ би өөрийн мэдэлгүй сүнснийхээ хүлээсийг тайлдаг ч юмуу эсвэл тэр өөрөө тайлагдахыг хүсэж чарладаг ч юмуу, учиргүй бие тавгүйрхэх юм. Ямартай ч хэзээд үргэлж тэр миний биенд дасаад эхэлвэл, би тэр чигтээ хэзээ ч энэ хэсэг газраас салж чадахгүй, ядаж сүнсээ ч болтугай дуртай зүгрүүгээ явуулж чадахгүйд хүрэх учраас ямар нэгэн номны гол дүр Ватанабэд баярлах ч шиг.
Өрөө бүхэлдээ чимээгүйд автахад би орноосоо өндийлөө. Нээлттэй зүйл их байжээ, миний өрөөнд. Сэтгэл минь хүртэл цэлийгээд хаалгаа нээчихсэн байсныг би өөрөө ч анзаарсангүй. Хаагаад цоожилж орхилоо. Тэгээд хамгийн түрүүнд бодогдсон зүйл:
"Гэрэлтсэн, нимгэн шөнийн өмсгөлтэйгээ
Гэрийнхээ тагтан дээр би хөл нүцгэн зогсож байна" /Л.Өлзийтөгс "Шөнө дунд цас орж байна/ гэж дуулаад тамхи татмаар болсонсон. 
00:00

Tuesday, March 4, 2014

Бас нэг "Солонго"

Сайхан юм амьдрана гэдэг, гэвч тэр сайхан гэсэн зүйл нь бусдын хувьд сайхан биш ч байж мэдэх юм.
Ямартай ч амьдралынхаа турш янз бүрийн "солонго"-д татагдаж, хайж, эрж, шархалж, шаналж л явсан. Гэвч хэзээ ч буруутгаж бас больж байгаагүй ээ.

***

"Солонго" бүр хамгийн сайхан нь байдаг, тод өнгөтэй хайр хүрэм, хөндөж боломжгүй.

****

Таны тухай яг юу гэж бичихээ мэдэхгүй юм, үг ч эвлэхгүй юм. Гэвч та байсан, "солонго" байсан гэдгийг энд дурьдахгүй байж чадахгүй нь.

****

Та сайхан хүн юм.