Friday, March 14, 2014

...дэндүү хол явмаар эсвэл үнсмээр /А.Э/

Гар, бие, үс, арьс гээд бүх зүйлээс үнэртэнэ, түүний үнэр, миний гэх зүйл алга. Сормуусны дэрвэлтэнд хүртэл, сэтгэлийн нугачаа, булан бүрт үнэр нь шингэжээ.

Романтизм ингээд магадгүй төгсөж байгаа ч хэзээд сэтгэл хөдөлгөсөн мөч, хором, үгс, мэдрэмж санагдсаар байна.

Хэлэх үг, бодогдох бодлыг нь бүгдийг мэдэж, мэдэрч байгаа ч хэлүүлмээр, хүчээр ч хамаагүй чангаас чанга хашгируулмаар.

Улайссан төмөрт өөрийн мэдэлгүй, эсвэл үнэхээр хүсээд хүрэх, хэтэрхий тэсэхийн аргагүй халуун байх нь хүртэл сэтгэлд тааламжтай.

Зөөлөн бүхэн хатуу ширүүнээр солигдоход адгуус мэт санагдах ч тааламжтай.

Эгэмний яс, хүзүү, бүсэлхий, ирвэс шиг, эмэгтэйлэг, сэтгэл татам....

Юу ч хийхэд бэлэн байх зориг зүрхтэй нас, юу ч хийхээс хаширлах гэвч хамгаас шийдэмгий нас, нүдэн дээр хүүхэд болон хувирах хувирал, бас санаа зовнил, хүрч чадахгүй эмээлт бүгд цогцлоож буй мэт.

Аниастай нүдийг удаан ширтэх, ширтүүлэх мэдрэмж сайхан, багахан инээмсэглэл, багахан санаа алдалт бас л нэг цогц.

Арьсны ширхэг бүрээр мэдрэх, мэдрэгдэх судасны лугшилт, зүрхний цохилттой хорших...




No comments:

Post a Comment