Saturday, March 15, 2014

..............

Ватанабэгийн тухай уншиж дуусаад тагтан дээрээ гарахад эргэн тойронд минь их зүйл өөрчлөгджээ. Үргэлж харанхуй, эсвэл хавчигдмал цонхоор хардаг байсан учраас тэднийг анзаараагүй байж. Амьсгалах агаар сайхан байлаа.
****

Үхэх тухай олон бодож байсан. Үлдэх шалтгаан ганцхан байдаг байсан ч ахиад нэг шалтгаан гарч ирэх шиг. Гэхдээ намайг үлдээх шалтгаан биш байсан ч намайг тайтгаруулах амтат эм гэдэг нь үнэн билээ.
****

Цор ганц удаа, бас анхны удаа түүнийг гэртээ хоноогүйд бухимдсангүй.
***


 Ийм тайван, бас амгалан инээмсэглэж байсангүй.

****

Норвегийн ой дээрх 3 эмэгтэйн аль нь "би" вэ гэдгийг хэлж мэдэхгүй юм. Эсвэл аль нь байхыг хүсэж байгаагаа ч юмуу. Уншиж байсан хүн хэнийг нь гэж бодон, уншиж байхдаа дурсаа бол. Хамгийн том хайр нь байсан халдаж зүрхлээгүй ч хамт байж чадаагүй Наока юу, үргэлж дэргэд нь байдаг ч хайртай болсноо мэдээгүй галзуу Мидори юу, эмэгтэй хүнийг бүх л сайхныг цогцлоосон нас биенд хүрсэн насаар ахмад, ганцхан удаа ч гэсэн хэмжээлшгүй сайхныг түүнтэй мэдэрсэн Рэйко юу?
****

Одооноос өөрийгөө толинд хараад тэр хүнд яаж харагдадгыг мэдэрхийг хүсэх болсон. Яг яаж, юу нь тийм сэтгэл хөдөлгөм байсныг мэдмээр. Арьсаа гарныхаа ширхэг бүрээр тэмтрэхэд түүний зөөлөн гар намайг илж буй мэтээр төсөөлөгдөх.
***

Нүдээ аниад, инээмсэглээд л хэвтмээр.
****


Миний тухай, сэтгэл хөдөлгөсөн тухай, гоо сайхны тухай барагтаа бол хэлдэггүй ч би яагаад яг тэгэж санагдаж байгаа да гэж ийм итгэлтэйгээр бодож чадаж байгаагаа гайхаад олохгүй юм
***

Сормуус нэг анивчихад үсрэн бутрах тоосонд хүртэл үнэр нь шингэжээ
Амьсгалах бүрт цээжний хөдөлгөөнөөс замхран алга болох чимээнд хүртэл үнэр нь шингэжээ
Арьсны ширхэг бүр дээр тогтох бүдэгхэн тэр гэрэлний үзүүр бүрт үнэр нь шингэжээ
Үсний ширхэг бүрт, түүний угт, үзүүрт, үсний минь амьсгалд хүртэл үнэр нь шингэжээ
****

No comments:

Post a Comment