Ахиад л зүг чигээ олохоо байчихлаа, маргаашийн тухай, түүний маргаашийн тухай, түүний маргаашийн тухай бодож чадахгүй байна. Маргааш болохыг хүлээж тэсэхгүй байна, хүлээмээргүй байна, цаг явж байгааг хармааргүй байна. Яг одоо ингээд бүгдийг нэг хэсэг эсвэл бүүр зогсоочмоор байна.
Өглөө нүд бүтэн нээгдэхгүй, нар сар шиг харагдаад эхлэх үе айсуй бололтой. Юу ч шийдэж, юуг ч хийж чадахгүй байгаад зугатмаар санагдаж байна. Хэдий болтол ийм хулчгар, арчаагүй байх юм болоо? Бачуурмаар юм. Угаасаа энэ ертөнцөд багтаж шингэхгүй, бас тэдэн шиг хатуу чанга, чадалтай, хүчтэй байж чадахгүй.
Болж бүтэж, хийж бүтээж утга учиртай амьдарч байгаа юм алга. Ахуйлгаар бас утга учиртайгаар амьдрана гэж үлдсэн юмсан. Гэвч бүүр утга учиргүй амьдарсаар.
Асар их залхуурал, тэнэглэл, дэмийрэл дунд амьдарч байна. Угаасаа ч насаараа ийм байсан.
Хаачих вэ? 9 дүгээр сард нуугдсан шиг нуугдмаар байна. Хаана ч хамаагүй. Гэвч нуугдаад юу ч шийдэгдэхгүй гэдгийг хамгийн сайн мэдэх мөртлөө юу ч хийж чадахгүй байгаа нь хамгийн тэнэг хэрэг.
No comments:
Post a Comment