Tuesday, March 25, 2014

Хаягдсан бие цогзос

Гудамжаар харанхуйд нэгэн сүнс бүдчин явна,,,, Харанхуй гудамжинд, ганцаараа тэгээд бас хөлөө ч олж чадахгүй бүдчин яваа ч түүний нүдэнд оч гялбаж байлаа.
Тэр өөрийн бие цогзосоо хаа нэг газар орхиод өөрийн хүслээрээ, дураараа хүссэн газарлуугаа явж байгаадаа ийнхүү туйлын баяртайгаар нүдэндээ оч цацруулан яваа биз. Гудамжны төгсгөлд гэрэл татуулсан нэг хутаг үзэгдэх бөгөөд түүнийг л зорин очих гэж энэ хэцүү замыг туулсан байжээ.
Худагт доод ертөнцийн бүх хүмүүс, тэдний аж амьдрал харагдах ажээ.
Уруулаа ягаанаар будсан, урт дэрэвгэр хормоотой бошинз өмссөн чанга чанга инээж, бас үс чихээ үе үехэн оролдох тэр нэг эмэгтэйг дээд ертөнцрүү ирээсэй гэж чин сэтгэлээсээ хүссэндээ бас түүнийг ахиад нэг харах гэсэндээ ийнхүү иржээ. Тэр өөрийг нь дэргэд нь байхад инээдэггүй байснаараа их инээх юм. Гэрэл ч цацрах шиг. Гэвч хааяа хааяахан гуниглаж, томоо гэгчээр санаа алдах юм. Санаа алдаж гунигладгийг нь мэднэ, гэхдээ ингэж томоор бас үнэхээрийн харуусалтайгаар санаа алдаж байхыг нь хараагүй юмсан. Нээг их удалгүй тэр том санаа алдалтын эзнийг олчих шиг. Дулаахан нүдтэй,  сайхан гартай нэгэн эрхэм байх нь тэр. Түүнтэй цуг байхдаа тэр эмэгтэй маш их инээнэ, маш ихээр гэрэлтэнэ, харин дараа нь маш ихээр санаа алдана_ Тэр эмэгтэйн нүдэнд оч бас харуусал зэрэг орших болоод удаагүй харагдана.
Доод ертөнцөд удаан байхыг хүсэхгүй байгаагаа, бас байж чадахгүйгээ үргэлж ярьдаг, бас мэдэрдэгийг нь мэдэхийн хувьд өөрөө эхэлж дээд ертөнцөд очоод түүнийг урина гэж мөрөөдөж байснаа биелүүлэхэд тун ойрхон ирээд байлаа.

No comments:

Post a Comment