Зүрх өөрөө зогсохыг хүсээгүй ч зогсоочихлоо
Зүрхгүйгээр амьдрана гэж байгаа бол
Зүгээр бол яахав дээ
Гэрэлтүүлнэ гэхэд унтраачихлаа
Гэрэлгүйгээр болно гэж байгаа бол
Зүгээр бол яахав дээ
Зогссон бол унтарсан бол
Хэзээ нэгэн цагт болох л байсан
Харин зогсооно, унтраана гэж бодоогүй ээ
Friday, December 19, 2014
Дургүй
Яг одоо энд, цээжинд, өрцний цаана мэдрэгдэж байгаа мэдрэмжинд дургүй. Өвдөлт биш ч нэг л тавгүй, яаж ч болдоггүй, эм ч ууж болохгүй. Уугаад ч зүгээр болохгүй.
Өөрийнхөө буруутайг мэдэхгүй, буруутай гэж бодсон ч яагаад буруутгаад байгааг нь ойлгохгүй, бас өөрийгөө яагаад буруутгахгүй байгаагаа ч ойлгохгүй, өөрийгөө буруутгасан ч яагаад буруутгаад байгаагаа ч ойлгохгүй байна.
Би буруутай эсхүл би буруугүй. (Хэлээд өгөөч!!!)
Saturday, December 13, 2014
Сонин зүйл их юм, амьдралд
Ингээд л амьдарч байсан. Гутраал, уйлаал, удалгүй юу ч болоогүй юм шиг инээгээл. Одоо мэдрэгдэж байгаа зүйл нь маш хэцүү санагдахад хэдэн хоног өдөр сарын дараа тэрийг бүүр санах ч үгүй байх жишээтэй. Яг юу бичих гэж байгаад мартах тухай биччихэв.
Юутай ч амьдралд сонин юм их байх юм. Хэн нэгнийг хайрлаж байна, яагаад гэдгийг мэдэхгүй, тэр хүн, тэр хүмүүс намайг хайрлаж байна. Тэр нь намайг аз жаргалтай болгож байна. Би тэдний аз жаргалтай болгож байна. Хайрлаал, хайрлуулаал, энд тэндгүй аз жаргал.
Би энд адгаад, сандраад, шаналаад л, атаархаад л. Гэхдээ надад тийм нэг онцгой чанар байх шиг байна. Хэзээ ч юманд сэтгэл ханадаггүй. Сул тал гэж бодож байсан ч давуу тал юм байна.
Энэ чанараараа би бусдаас өөр юм байна. Ялгаатай юм байна.
Хэн нэгэн гарч ирээд, сул орон зай, эсвэл дутуу хүслийг минь гүйцээгээд, хэсэг зайтай байсан сэтгэл ханамжийг дүүргээд, бас эргэн тойрондоо байгаа хүмүүсийн дунд томоохон орон зай эзлээд, тэнд үнэлэгдээд. Ер нь л би аль болох олон хүн үнэлж байхад л аз жаргалтай болчих юм байна. Ийм амархан. Намайг хамгийн ихээр үнэлдэг хүн байгаагүйсэн бол энэ бүгдийг би мэдрэх, мэдэх ч үгүй, ухаарах ч үгүй байлаа. Тэр хүний ачийг насан туршдаа мартахгүй байх болно. Би түүнд маш том "өр"-тэй. Энэ "өр" надад гэхдээ таалагдаж байгаа. Энэ "өр"-ийг үхэн үхтлээ төлөхдөө би баяртай байх болно. Сайхнаар дурсагдах байх.

Sunday, November 30, 2014
Төрсөн өдөрт чинь
цас орж байна
өвөл эхэлж байна
Төрсөн өдрөөр чинь:
намрын жавар өвлийн жавраар солигдож
дэлхий даяараа өвлийг мэдэрч байна
Ингээд болоод өнгөрдөг биш, урьдын адил ч биш. Энэ өдөр дэлхий тэр чигээрээ, цаг хугацаа ч тэр хором зогсож, нэг хүн хорвоод мэндэлснийг, басхүү сайхан насан дээрээ явж байгааг, цаашид илүү сайхан зүйл хүлээж байгааг нь хэлэх гэж ертөнц бүхэлдээ дуу нэгтэйгээр түүнд төрсөн өдрийн мэнд хүргэж байна.
Цасны ширхэгүүд хэсэг бүлгээрээ бүжиглэн, үзэсгэлэнт талстуудаараа таньд бэлэг барьж байна. Өвлийн тэсгим агаар хамар цоргиулж, бүх зүйлийг хамгийн цэнгэг болгож таньд бэлэг барьж байна. Тэнгэрийн одод цасны ширхэг өвлийн агаарын ачаар хамгийн тодоороо гэрэлтэж, гялбаа бүрээрээ дуулж өгч байна. Эрхэмсэг нар хүртэл цацрагаараа зураг зурж таньд бэлэг бэлдсэн байна. Хавирган сар баярласандаа жаахан халамцсан бололтой инээмсэглэн найгаж байна. ДЭЛХИЙ таньд баяр хүргэж байна.
Monday, November 24, 2014
Захидал /чи би байсан бол/
Хайрт Тори минь
Өөрийн сэтгэл доторхоо
Өөр хүний үгээр илэрхийлээд нэг үзье.
Чамайг мэддэг болоод бараг жил болчихож. Харин сэтгэл дотроо үүр засаад амьдруулсан хугацааг харин барагцаалж мэдэхгүй юм. Ямар ч байсан одоо чи тодорхойлж, илэрхийлж чадахгүй ч нэг тийм чухал хүн минь болжээ.
Уулзахгүй, ярихгүй удахад хэцүү байдаг гэж хэлэхгүй ч ямар ч байсан зүгээр лав байдаггүй. Би 27-той биш учраас бүх зүйлийг мэдэрч, мэдэрснээ илэрхийлж, дүгнэлт хийж тодорхойлох боломжгүй болчихсон байх. Гэвч чи энэ бүгдийг надаар хэлүүлэлтгүй мэддэг, мэдэрдэг гэдэгт би итгэдэг.
Хайрладаг, дурладаг гэж хэлж чадахгүй ч чамд санаа зовж, сайн яваасай, сайхан амьдраасай, битгий өвдөөсэй, битгий уйлаасай гэж хүсдэг. Энэ хүсэл яг юу болохыг мэдэхгүй юм. Бас чамайг надад үнэн сэтгээлээсээ санаа зовоход чинь сэтгэл дотор нэг зүйл халуунаар мэдрэгддэг.
Нэг бол 18-тай охин шиг, нэг бол 30-тай эмэгтэй шиг байдагт чинь дуртай, хайр хүргэм инээд, бас бага зэрэг төвөгтэй ч хэрэгт дуртай занд чинь ч дуртай байж мэдэх юм. Бүгд л чамайг цогцлоодог.
Миний зүрхэн дотор зассан үүрээ хэзээ орхиод явахыг чинь мэдэхгүй тэр үед магадгүй хэцүү байх л байх. Ирээдүйд болох зүйлийн төлөө одоо санаа зовдоггүй болохоор одоо байгаа нь чухал байна. Одоо чи надтай ойрхон байгаа нь чухал байна.
Үргэлж инээд хөөр бэлэглэж, залуу насыг минь санагдуулж, одоо байгаа насыг минь мартуулж, догдлол мэдрэмжийг мартуулалгүй зүрхийг минь залуу чигээр нь байлгаж байгаад баярлалаа гэж хэлье.
.....

Thursday, November 13, 2014
Адилхан өвдөлт
Шөнө:
Шөнө дунд сэрнэ, хөрвөөнө, юу зүүдэлж байснаа санах гэж хичээнэ.
...... Метро, бүгчим, бас таагүй үнэртэй. Яваад л байна...
......Замууд, дээр дээрээс давхралдсан гүүрэн замууд....
......Танихгүй, дасаагүй ертөнц, ойлголцохгүй, бас учраа олохгүй....
Эргээд унтах гэсэн ч .........
Өдөр:
Өдөржин толгой өвдөнө. Өвдөлт нь нэмэгдэнэ. Энэ бол бага, зүгээр гэж бодно.
Дусал залгуулаад нэг нэгээр дусалж байгааг нь тоолно, судасруу зүү орж байгааг, цусаа соруулж өөр шингэн зүйлрүү уусан орж байгааг харах, нүд баясгам. Спиртний үнэр, цусны үнэр мансууруулам.
Юу ч өөрчлөгдсөнгүй.......
Сэтгэл тайвшруулах ганц зүйл: "Тэр ч бас ингэж өвддөг"

Thursday, October 30, 2014
Үнэрт нь пологдохсон
Зарим үнэр цаг хугацаа орон зай үл харгалзан тухайн цаг үед, орчинд, уур амьсгалд, үйл явдалд биднийг аваачдаг.
Тэр үнэртэй холбоотой дурсамжаар аялуулдаг.
Хагацал, хайр, догдлол, шарх, шаналал бүгд яг тухай үеийнх шиг мэдрэгддэг. Мэдээж хэсэгхэн хугацаанд. Санагдаад өнгөрөх биш бүүр жинхнээсээ мэдрэгддэг. Үнэр тийм хүчтэй.
Тэр үеийг одоо мэдрэхэд цээжээр хөндүүрлэгдэг. Энэ хөндүүр тийм ч их шаналмаар зүйл биш. Хамгийн гол нь ийм тод дурсамж, мэдрэмж үлдээхээр үйл явдал болсон нь сайхан. Энэ мэдрэмжийг дахин дахин, үхтлээ санаж явахын тулд энэ үнэрийг үргэлж биедээ авч явж баймаар. Дуусчихвал яана аа энэ үнэр. Ганцхан зүйлээс гэхдээ бас үнэртдэггүй, олон төрлийн үнэр.
Үнэрнүүд дундаас бас хамгийн сайхан бас хэзээ ч биедээ авч явж, мэдрэмжээ сэргээж болдоггүй үнэр бол амьсгалын үнэр. Хаана ч давтагдахгүй, хамгийн хүчтэй догдлуулдаг үнэр.
Үнэр сайхан учраас энэ үнэрийг үнэртээд өдөржин пологтож суумаар байна.

Wednesday, October 29, 2014
Цахилгаан шат
Хараал идсэн энэ хэсэг үеийн
Хагасыг ч болов унтаад өнгөрөөхсөн
Хажуугаас үлээх энэ их жихүүдсийг
Хагасыг нь ч болов мэдрэхгүй байхсан
Унтаад сэрэхэд юу ч өөрчлөгдөөгүй байна
Удахгүй гэж бодсон ч үнэхээр удах бололтой
Чив чимээгүй энэ аллага дунд
Чи бид 2 хэн хэн нь шархтай л үлдэх байх
Учир нь огтоос олдохгүйн учир
Уйлаад ч нэмэр алга
Цахилгаан шатанд чимээгүй хоёр хүн
Хагацал гэсэн давхарыг зэрэг дарах юм

Monday, October 27, 2014
Зүүд байгаасай
Бүтэн хоёр өдөр
Бүтэн хар дарж зүүдлэв
Тэнд уйлж байна
Тэнд шаналж байна
Зүүд учир бүгд л саарал
Зүүд учир бүгд л ойлгомжгүй
Хутгаар сийчэж байна
Цусыг инээмсэглэн ууж байна
Гарах гэж тэмтчин мөлхсөн ч
Ямар ч хаалга алга
Уйлахаа ч болив
Нулимсыг цусны адил уусан учир
Шархадсан бие цогцос
Шархадсан зүрх
Судасны лугшилт
Sunday, October 26, 2014
Нүдээ аньхад
Агаар амьсгалахын аргагүй бүгчим болж өөрийн мэдэлгүй нүдээ анина.
Тэнд:
-Нулимс, хагацал, цэвдэг харц үзэгдэнэ.
Хүсэхгүй байгаа учир нүдээ нээнэ, гэвч ахиад л нүдээ анихаас өөр аргагүй болно.
Яг энэ үед хэн хэн нь аймшигтай хатуу ширүүн баг өмсчихдөг.
Тэгээд уйлна,
Зүрхний хажуугаар зөрөөд өнгөрөх уучлал, харамсал, хайр
Юу ч хараагүй юм шиг хажуугаар нь зөрөөд өнгөрнө.
Магадгүй хэсэг хугацааны дараа буцаад хэвийн байдалдаа орчихно гэх хамгийн тайван бодолтой, бас шаналал үгүй болсныг тэр мэдэхгүй. Өөрийгөө л зовооно.
Би "цэцэгчин", "ээж", "сайн ажилчин", "эхнэр", "найз", "мөрөөдлөө биелүүлэгч" аль нь ч болж чадахгүй юм байна. Хэзээ ч хэн ч битгий намайг үлдээх шалтгаан болооч, хэнд ч хорогдохгүй баймаар байна. Би хэзээ ч хэн ч болж чадахгүйгээс хойш энд хэн нэгний хуурамч дүрээр амьдрах, бас болоогүй олигтойхон ч тэр дүрээрээ амьдарч чадахгүй байж, утгагүй санагдаж байна. Өөрийгөө зүхмээр.

Friday, October 24, 2014
Эргээд ирэхэд чинь
Өөрчлөгдсөн байх болов уу?
Зүрхний минь цохилт
Харцны минь цог
Догдлолын минь эгшиг
Инээмсэглэлийн минь гэрэл...
Өөрчлөгдсөн байх болов уу?
Амьсгалын чинь үнэр
Уруулны чинь амт
Арьсны чинь дулаан
Сэтгэлийн чинь зүг...
Хүлээн зөвшөөрөх ёстой өөрчлөлтүүд байх, бас дасах ёстой. Угаас гэнэт биш, албаар биш, санаандгүй ч биш, зүгээр л ийм юм болох ёстой байж. Дамжлага нь магадгүй хамгийн зөв байх. Ингэж байж л хэн хэн нь гэмтэхгүй байх байсан байх.
Байсаар л байгаа цонхны тавиур дээрх цэцэг
Уучлаарай тэр надтай хамт хатсан
Нулимсаараа түүнийг услая гэхэд
Уучлаарай дотогшоо зүрхрүү урслаа
Уучилмааргүй байсан чамайг эргээд ирэхэд
Уучлаарай, чихэнд минь цэцэг ургасан
Гаранд чинь хүрэхэд би гартай гэдгээ мэдэрдэг
Уучлаарай бас чамд хайртайгаа мэддэг
Харамссан бас уйдсан, гунисан ч гэсэн
Буцаад ирнэ гэдгийг чинь би мэднэ
Усгүй чамайг хүлээгээд хатаж суухдаа
Уучлаарай чамайг уучлахгүй байж чадсангүй

Tuesday, October 21, 2014
Бүүр нэг тэсгэл алдаад
Цэцэгний навч хатаад, яаж ч усласан, хайрласан үхэх гээд байна.
Навчнууд ирмэгээсээ эхлээд бага багаар хатаад, дараа нь бүхэлдээ хатаж хорчийгоод тэгээд тасраад уначихлаа.
Тасарсан навч агаарт хийсч, өөрийн хүссэн зүгтээ дуртайгаар дүүлэн ниснэ.
Тэр таны зүг явж байна.
Тэр навч шиг, зарим үед бүүр нэг тэсгэл алдаад явчих гээд байна, таны зүг рүү,
Тэр навч очиж чадалгүй замдаа унах үед би ч бас гэмтчих байх, эсвэл аль хэдийн гэмтчихсэн байж мэднэ.
Бусад навчнуудыг тасарч унахгүй байхыг, тасарч унасан навчны ишнээс дахин шинэ навч соёолохыг магадгүй харахгүй ч байж мэднэ.
Өөр юу хүсэх вэ дэ, хамгийн дээдээр хэсэг ч болтугай хайрласанд нь итгэнэ...

Friday, October 17, 2014
Чиний байхгүй хот
Чиний байхгүй хотод юм бүхэн уйтгартай
Тэнгэр ч , салхи нь ч тэр
Чи явчихсан болохоор юм бүхэн утгагүй
Хүмүүс ч, тэдний инээд ч тэр
Чиний байхгүй хотод нар мандалгүй удлаа
Чимээ ч үгүй байсаар сар ч яваад өглөө
Гудамжны гэрлийн доор
Уйлаад зогссон ч ядаж бороо ч орохгүй байна

Wednesday, October 15, 2014
Үймрээд
Monday, October 13, 2014
Уртаар санаа алдаад
Цааш явах ёстой, тэвчээр гэж зүйл байхгүй мэт яваад л байх хэрэгтэй.
Эндхийн амьдралын нэг дүрэм.
Энгийн байхсан, дахин дахин, энэ үг л аманд орж ирнэ.
Бас юунд ч яарахгүй байхсан.
Эндхийн мэт л амьдрахсан.
Өчүүхэн зүйлд л гутарч, зугатмаар санагдаж, чадахгүй мэт зүрх үхнэ.
Өөрийн зохиосон бичил орчны хүмүүс хүртэл харь хүмүүс мэт, өнгөрсөнд ч, одоо ч, ирээдүйд ч аль ч цаг хугацаанд хамт байгаагүй, танихгүй мэт. Хаанаас гарч ирсэн юм бол тэд?
Хүрэх төдийд тог цохиж, гарыг минь гэмтээх юм. Хуруугаа имэрхэд чийгтэй агаар мэдрэгддэгсэн, дулаан ч тэр, Харин юу ч мэдрэгдэхгүй юм.
Бас бага багаар алсран одож буй тэр нэг зүйлээс үлдэж хоцорсон, хамгийн тод дурсамж юу вэ?
Үлдэнэ гэсэн ч нэг цэг ч үлдэхгүй мэт санагдах болж, ийм амархан байсан гэж үү? Холдон одох!!! Дусал ч нулимсгүй, өчүүхэн ч санаа алдалтгүй юу?

Sunday, October 12, 2014
Танил мэдрэмж
ГЭРЭЛ ЗУРАГ: Чилийн домог болсон гэрэл зурагчин Sergio Larrain. Хөгжмийн чиглэлээр суралцаж байсан тэрээр чөлөөт гэрэл зурагчнаар ажиллахаар сэтгэл шулуудав. 1958 онд Henri Cartier-Bresson-ий анхааралд түүний гудамжны хүүхдүүдийн зургууд өртөж Magnum-д ажиллах санал тавьсан аж. Харин тэр үүнийг 1959 онд Лондонд даржээ.
Учиргүй танил санагдана, энэ мэдрэмж. Алга болсон эсвэл нэг тийшээ явсан гэж бодсон боловч байсан л байж. Үзэн ядаж, өөртөө гудардаг. Харах бүрд, цээжээр хүчтэй хөндүүрлэдэг.
Хамгийн эхний шийдвэрт хүртэл эргэлзэж байснаа гэнэт санав.
Эргэлзээгээр эхэлсэн, эргэлзээгээр үргэлжилж байна. Төгсгөл хаана байна,
Дуугүйгээр бие биенээ хэдэнтээ алж байгааг харин хэн ч мэддэггүй. Хэнд ч мэдүүлдэггүй, магадгүй өөрсдөө ч мэддэггүй байж мэдэх юм.
Уртаас урт, хаана төгсөхийг нь мэдэхгүй ч сайхан, муухай зүйлсээр дүүрэн энэ замд эргэлзэхгүй явах нь ......
Хэн нэг нь биш, хэн хэн нь аймшигтай хатуун ширүүн амьсгалаар амьсгалж байгаа нь дуугүйгээр аллага хийхэд хүргэдэг байх. Бид ч бас цусанд дуртай хүмүүс бололтой.
Хэн хэнд нь энэ аллагыг дуусгах болон өөрчлөх зориг байхгүй, бусдад ч мэдэгдэхгүй, өөрсдөө харин бага багаар амьсгал хураасаар.
Friday, September 26, 2014
Tuesday, September 23, 2014
Амар амгалан
Санан суухуй, найзыгаа
Сайн байгааг чинь мэдэж байгаа
Би ч сайн байгаа
Уулзах хүсэлгүй дээ биш
Уулзалтгүй чи минь амар амгалан буйг
Уулзахгүй байсан ч холоос мэдэрч буй...
Чиний тухай бодох бүрд
Чамайг харсан мэт амар амгаланг мэдэрнэ
Чи тийм бурханлиг
Чи тийм ариун
Чиний дуугүй харцанд багахэн зэмлэл, басхүү урам
Би-г би-гээр нь хүлээн зөвшөөрөх ч санаа зовнил бас нуугддагийг
Мэддэг учраас
Чиний дэргэд үүрд үлдэхэд би бэлэн
to Emily

Monday, September 22, 2014
Friday, September 19, 2014
Цэцэг үхчихлээ
Үхэж буй цэцэг
Уйлж буй навч
Үхчихлээ тэр цэцэг
Сүүлийн судасны лугшилт
Сүүлийн зүрхний цохилт
Сүүлийн санаа алдалт
Сүүлийн дусал нулимс
Үхэж буй цэцгийг авч үлдэхийн тулд
Өөрөө би хэдэнтээ үхсэн ч
Цэцэг хэзээ ч сэхэхгүйн учир
Өөрөө хамт дуусах л ёстой болж
Уйлаад гуйгаад өөрийн хүслийг биелүүлсэн ч
Бүх зүйл цаг зуурын учир
Уйлалгүй, инээмсэглээд бүгдийг
Түүнийхээр байлгах ёстой болж

Thursday, September 18, 2014
Тархиа задлаад
Толгой заадлаараа, тархиныхаа хэсэг бүрээр салах нь.
Ингээд нэг мөсөн салчихвал гаран дээрээ дэлгэж тавиад
Хаана хаана юу байгааг харчих юмсан.
Хэрэггүй, санаа зовоосон асуудлууд, үйл явдлууд, хэн нэгнийг үзэн ядах мэдрэмжийг бий болгогч эд эсүүдийг бүгдийг нь аваад цэвэрлэчих юмсан.
Их л хөгжилтэй байх байх даа. Тархиа задалж үзэх, бүр сэрэл мэдрэмж, шаналууд зүрхэнд биш тархинд байгаа гэдэгт итгэлтэй байна. Бүүр хүнд хэрэггүй муу зүйлсээр дүүрчихсэн, цэвэрлэж авахын аргагүй байвал шинээр, цоо шинээр электрон тархи хийчихье. Түүнд гомдох, уурлах, үзэн ядах, шаналах, эргэлзэх, сул дорой байх, өөртөө итгэлгүй байх гэсэн бүх чанарууд байхгүй.
Тэр хайрлана, инээнэ, догдлоно, баярлана, бас өөртөө итгэлтэй байна.

Tuesday, September 16, 2014
Гараа зүсэн байж
Толь хагарсан ч эвлүүлэх гэж хичээсэн. Гараа зүсэн байж шүү дээ,
Найдварыг бүтэн болгох гэж, итгэлийг эргээд гэрэлтүүлэх гэж хамаг чадлаараа хичээсэн.
Магадгүй хэзээ нэгэн цагт би
-Ямар их зүйлийг хий дэмий тэвчээ вэ? гэж эсхүл
-Яасан жаахан зүйлд сэтгэлээр унаж, сөхөрч байв да? гэдгийн аль нэгнийг бодох байх.
Гэвч аль нь ирэхийг одоо мэдэхгүйгээс хойш гараа зүсэн байж толийг эвлүүлэх гэж оролдохгүй ээ.
Цусанд дуртай хүмүүс...
/Эдгэрч байсан юмсан/

Wednesday, September 10, 2014
Үхлийн төсөөлөл
Шөнийн цэнгээний газар эл хуль
Ганцаар архи хундаглан сууна
Сүүлчийн хундага архи
Сүүлчийн инээмсэглэл
Хамгийн сэтгэл хангалуун инээмсэглэл...
/Инээмсэглэлтэй үхэл/
Ганцаар архи хундаглан сууна
Сүүлчийн хундага архи
Сүүлчийн инээмсэглэл
Хамгийн сэтгэл хангалуун инээмсэглэл...
/Инээмсэглэлтэй үхэл/
Tuesday, September 9, 2014
Хоосонгийн илэрхийлэл
Хоосонг яаж илэрхийлэх вэ, яаж дүрслэх вэ? Зурчихаад харж суувал дүүрэх болов уу ямар нэг зүйлээр, ямар өнгө хэрэгтэй вэ?
Цав цагаан, эсвэл дүнсгэр саарал, аль эсвэл бүүр тас хар. Хоосон учир ямар ч өгүүлэмж байхгүй, үйл явдал ч байхгүй, санаа ч байхгүй. Цор ганц өнгө биш өнгө. Хоёр өнгө эсвэл ямар нэг тод өнгө ороход л зураг өгүүлэгдээд эхэлнэ. Надад өнгө биш өнгө олж өгөөч.
Цаасан дээрх үсэгнүүд, өгүүлбэрийг уншаад яагаад юу ч ойлгохгүй байгаа тухайгаа 2 өдөр бодлоо. Сая л ойлгов. Нэг нэгээр нь дурсамжуудыг мартаж байгаа бололтой. Дөнгөж түрүүхэн уншаад өнгөрсөн зүйлсийнхээ нэг ч үг, үсгийг санахгүй.
Дурсамж бүр өнгө учраас тэд явсан бололтой.

Monday, September 8, 2014
Ахуйлаг таашаал
Сэтгэл хангалуун байх гэдэг ер нь юуны тухай ойлголт вэ?
Зүгээр л ахуйлаг бүхнээс таашаал авч сурах юмсан. Халуун наранд шарагдан байж дээврээ өөрийн гараар будчихаад дараа нь байшингаа инээмсэглэн харж суугаа тэр хүн шиг, газар ус шороо байгалын бүхнийг шинжлэн судалж гайхамшигтай бүхнийг нь мэдэрч суугаа бас тэр нэг хүн шиг. Гэрийнхээ хүнсийг цуглуулаад шатаар шуудайтай гурил үүрч гараад хувцасаа гөвж суухдаа аз жаргал мэдэрч буй тэр хүн шиг, гэртээ шинэ цахилгаан зуухтай болоод түүндээ амттай сайхан бялуу хийгээд гэрийнхнийгээ амтархан идэж суугааг хараад инээмсэглэж буй тэр нэгэн эмэгтэй шиг.
Гэртээ сууж байгаад ямар нэг зүйл шинээр хийж сурах, бодож олох, өөр зүйл хийх ер нь юу ч хийх хүсэл алга. Гэвч байгаа бүхнээсээ, эргэн тойрны сайхан бүхнээс таашаал авч сурмаар.
Арай хөнгөрөх ч юм билүү...
Энэ бүхэн мэдээж сэтгэлийн асуудал ч гэсэн яг одоо надад маш их итгэл найдвар, бас урам зориг хэрэгтэй байна. Сайхан зүйл ч сайхан санагдахгүй, энгийн л зүйл мэт санагдаж, муу зүйл ч ердийн санагдах болж. Амттай сайхан зүйл идэх төдий л сэтгэл сэргэчихдэг байсан надад тэрнээс хэд дахин сайхан зүйл тохиолдсон ч сэтгэл сэргэхгүй болж.
Сэтгэл хөдлөл минь ичээндээ орсон бололтой....
Гадаа яг л цас орох гэж байгаа мэт тэнгэр саарал, бүрсгэр, дүнсгэр байна. Өвөл болох нь миний сэтгэлийн унталтын байдалтай залгах юм бол нэг бодлын тэр чигээрээ бүрсгэр саарал байсаар хавартай золгох нь амар мэт санагдах.
Харин их л урт санагдах байх да тэр өвөл....

Friday, September 5, 2014
Black September
Зам дээр маш том чулуунууд гарч ирээд, бас түүнийг ямар ч аргаар тойрч гарах боломжгүй байгаа тухайгаа нэг хүнд зовлон болгон ярихад: "Өнгөрсөн жил ч бас 9 дүгээр сард ийм юм болж байсан байна, энэ жил ч мөн адил. Black September" гэж хэлж билээ. Бас ийм нэртэй терорист бүлгэм байдаг гэсэн. Энэ асуудлууд гарч ирэхээс өмнө хэддүгээр сард энэ үйл явдлууд болж байгаа талаар бодох сөхөө ч байсангүй. Эргээд бодоход өнгөрсөн жилийн 9 дүгээр сарын яаж давж гарсанаас санахгүй байна. Хар бараан, өнгөгүй, гэрэлгүй өдрүүд. Цонхныхоо хөшгийг ч нээдэггүй, салхивчаа ч онгойлгодоггүй, орноосоо ч босдоггүй, гэрээсээ ч гардаггүй, хүнтэй ч бүтэн хэдэн үг сольдоггүй байлаа.
Гэвч яг одоо яг тэр өдрүүд үгүйлэгдэж байна. Эргэн тойрны хүмүүсийн харц, яриа, чимээ бүгд тус бүртээ нэг нэг зүү болж миний биеийг шивж байгаа мэт, байж ядсан өвдөлт мэдрэгдэж байна. Бүтэн ч амьсгаа авч чадахгүй нь. Хаана ч би өөрийн биш хүний амьсгалаар амьсгалах шиг мэдрэмж. Хурц гэрэлтэх нарны туяа ч мөн адил миний биеийг сүйлэх жад мэт, хэн нэгэн санаандгүй шүргээд өнгөрөхөд холоос хол хүчтэй шидүүлж буй мэт сүнс минь газар нугдайн унаж, бие минь харин арай гэж хөл дээрээ тогтоно. Ийм хатуу ширүүн орчинд хэр удаан тэсэх вэ. Өөрийн зохиосон бичил орчиндоо зүгээр юу ч бодолгүй ямар нэгэн ном уншиж түүн дотроо л амьдармаар байна.
Эсвэл ямар нэг тэнэг хөгжилтэй зүйл ярьж, бодож, зүгээр л үхтлээ инээмээр байна. Магадгүй сэтгэл мэдрэлийн эмнэлэг шиг. Тэнд хэнд ч ямар ч бодол байхгүй, хичнээн амар. Тэдэнд шийдэх зүйл байхгүй, санаа зовох ч зүйл байхгүй.
Wednesday, September 3, 2014
Толь
Томоос том толь хагарахад ямар байх талаар төсөөл дөө.
Газар тольны том том хагархай, бас бүгд хурц үзүүртэй.
Бас гэрэлтэй, бүтэн байсан дүрс энд тэндгүй бутарч, юу болох нь үл мэдэгдэнэ. Хагарсаны тольны хэсэг бүр дээрх дүрс хамаг биеэ зүсүүлсэн мэт ийш тийш хөөрхийлөлтэйгээр харна.
Бүтэн байсан тэр дүрсэнд аз жаргал, хайр, хүсэл тэмүүлэл, урам зориг, итгэл бүгд байсан. Харин одоо тэд бүгд хэдэн хэсэг болон бутарч газар хэнд ч хэрэггүй зүйл болон хэвтэнэ.
Энэ мэдрэмжийг үзэн ядаж байна.
Юу ч энд үлдэхгүй, үлдээмээргүй байна.
Тольны хагархайн уйлах дуу
Судасны лугшилттай хоршиж
Хамт явъя гэж хашгирна
Хүний инээд, нулимсыг ялаагүйн учир
Ичгүүргүй явдал ч төгсгөл болохгүй аж
Үс гэзгээ тайраад
Үхэхэд бэлэн гэсэн ч
Үхэл ч бас нэгэнтээ орхиод явсан аж
Өөрийн алдаа бас харууслаа холилдуулан эсгэсэн
Өөртөө зориулсан шаналалын ундааг
Өөрт хамааралтай нэгэнд уулгачихгүйн төлөө
Үл мэдэг инээмсэглээд явах л хэрэгтэй байх
...Эсвэл тольтой хамт хагарчихсан...

Tuesday, August 26, 2014
Үхүүлэх шалтгаан
Өөрийн гараар буудаад дараа нь
Өөрийгөө буудсан байх
Өөрөөр үхүүлэх шалтгаан байхгүй
Өөрийгөө буудсан байх
Өөрөөр үхүүлэх шалтгаан байхгүй
Мартагдсан зүүд
Зүүдэлсэн зүүдээ тэр мартжээ, ихэвчлэн мартдаг юм. Гэхдээ тэр "юу гэж?" зүүдэлснээ биш "хэнийг?" зүүдэлснэээ санадаг.
Түүний зүүдэнд Tori оржээ. Гэхдээ Tori байсан гэдгээс өөр юу ч санаанд нь алга.
.....Хамт бүжиглэж байсан уу? Хамтдаа инээж байсан уу? Эсвэл түүнийг уйлж байгааг харсан уу? Хэн ч мэдэхгүй.
"Tori үл мэдэгдэх өвчинөөр өвчилжээ. Тэр үргэлж даардаг болсон, халуунд ч тэр. Унтаж байхдаа ч чичирсээр, даарсаар. Орой харанхуй болохтой зэрэгцэн түүний хамаг бие халуу шатаж, хөдлөх ч тэнхэлгүй болохын хажуугаар тэр мөн л даарсаар...."
Энэ зүүд хэний зүүд вэ? эсвэл бодит үйл явдал уу, бүүр эсвэл хэн нэгний хуурамч төсөөлөл үү?
Ямартай ч аливаа үйл явдлууд хоорондоо холбоотой байх ажээ. Түүний зүүдэнд явж байхдаа тэр даарч байж.
Tori инээх, бүүр юу ч бодолгүй элгээ хөштөл хэзээ инээлээ. Нүдний харцны цаана харамсал, өөртөө итгэлгүй байдал, хулчгар дорой зан ил гарах гэж тэмүүлэн чихэлдэнэ. Тэдний зарим нь гараад ирчихэж. Ахиад л нөгөө өөртөө итгэлгүй, сулбагар төрх.
Мартагдсан зүүдний тухайд яг үнэндээ зүүдлэгдээгүй ч байж мэднэ, угаас арай өмнө нь зүүднийхээ тухай, зүүдний эзний тухай бодсонсон бол сандрахгүй байж болох л байсан мэт.
Өч дөчнөөн асуудлын хажуугаар хэсэгхэн зуур зүрхэнд мэдрэгдэх төдийд санаанд орж ирж, тэр тухай бодох тохиол бүрдүүлдэггүйн учраас хэн нэгэн нь учир утгагүйгээр хүлээх, санаа зовох, басхүү төвөг удах нөхцөл бүрдэх юм.
Зүүдэлсэн мэт санагдах, зүүдлэх хоёр өөр билээ. Мартагдсан зүүдний зүүдлэгч угаас зүүдлүүлэгчид хамааралгүйн учрыг зүүдлүүлэгч ихээр ухамсарлан ойлгох хэдий ч өнөө л сул дорой байдал энэ бүхний замхруулан, болчимгүй үйлдэл хийлгэх аж.
Угаас өчүүхэн төдий холбиролтгүй, хувиралтгүй, хөөрөлгүй, өчүүхэн ч атугай хазайхгүй, гишгэл алдахгүй хүн учраас зүрхэнд мэдрэгдэх, тэр зуур санагалзах гэдэг угаас хий хоосон зүйл мэт санагддаг биз.
Уурлаж ч чаддаггүйдээ заримдаа бачуурна. Зүүдэнд нь ч болтугай уурласан байгаасай. Харин уурласан зүүд мартагдсан байгаасай.
Цаашид ч мөн адил мартагдсан зүүд үргэлжлэх байх. Зүүдлүүлэгч зүүдний үйл явдлыг бүгдийг арчихсан байж ч мэдэх юм.
...
Үйл явдалгүй зүүдэнд талархнам....

Thursday, August 14, 2014
Угаас...
Угаас өөрийн биш ертөнцийг сонирхон сониучирхаад
өөрийнхөөрөө дүгнэсэнийхээ төлөөсөнд
өөрөө би бачууран суухуй
Угаас өөрийн биш хэн нэгнийг
өөрт хамааруулан хамаатуулсныхаа төлөөсөнд
өөрөө би шаналан суухуй
Угаас өөрт байхгүй учрал, тохиол, хувь тавиланг
өөрөө зохиох гэж хичээснийхээ төлөөсөнд
өөрөө би гашуудан суухуй
Угаас өөрт байхгүй гоо үзэсгэлэн, сэтгэл татам чанарыг
хэн нэгний хэлснээр "байна" гэж итгэснийхээ төлөөсөнд
өөрөө би эмтрэн суухуй ___,,,

Wednesday, July 30, 2014
Хортой хайр
Хайртай шүү !!!
нээрээ энэ ямар хайр юм бол
Заавал нэг ангилалд оруулах юм уу
би заримдаа ойлгодоггүй
Хайр гэж яг юу юм
Ийм дуу байдаг билүү
Байвал сонсоё
Байхгүй бол зохиоё
Юу ч хамаагүй хазмаар байна
Гаж донтон, зүгээргүй, хэвийн биш
Одоо бол юу ч хийхэд бэлэн
Тэр дээрээс...
шидмээр байна
Үгүй ээ хамт нисмээр байна
Уучлаарай цэцэгчин минь
Хий хоосон мөрөөдөгч би байна
Гэмтээчихвий дээ
Уучлаарай би өөрөө гэмтчихэвий дээ
Алдаа байхвы дээ
Хортой хайр байхвы дээ
нээрээ энэ ямар хайр юм бол
Заавал нэг ангилалд оруулах юм уу
би заримдаа ойлгодоггүй
Хайр гэж яг юу юм
Ийм дуу байдаг билүү
Байвал сонсоё
Байхгүй бол зохиоё
Юу ч хамаагүй хазмаар байна
Гаж донтон, зүгээргүй, хэвийн биш
Одоо бол юу ч хийхэд бэлэн
Тэр дээрээс...
шидмээр байна
Үгүй ээ хамт нисмээр байна
Уучлаарай цэцэгчин минь
Хий хоосон мөрөөдөгч би байна
Гэмтээчихвий дээ
Уучлаарай би өөрөө гэмтчихэвий дээ
Алдаа байхвы дээ
Хортой хайр байхвы дээ
Saturday, July 19, 2014
Ширүүсээд өгөөч
Өтгөн мананд дунд бороо шиврэнэ. Бага багаар шиврэх нь зүрхийг нэг зүүгээр олон газар шивэх мэт.
Зарим нэг үйл явдлыг энэ бороо шиг шиврүүлэхгүй байхыг хүснэ. Нэг сайн оргилоод унтарчихвал, сэтгэл ханатал бүгдийг амссан мэт санагдаж, сэтгэл өег дуусгахсан.
Нэгэн хэвийн ийм удаан байж үзээгүй, бас адгуу зангаасаа болж сайхан, зүгээр байгаа болж байгаа зүйлийг бүүр зогсоочих муу талтай. Дотроос нэг зүйл гарч ирэх гээд.
Уйлаал байж байгаа даа, тэр. Гэж би төсөөлнө.
Санаал, шаналж байгаа даа, тэр. Гэж би итгэнэ.
Ийм байгаасай л гэж хүснэ...
Үхтлээ баярлаж, үхтлээ санаж, үхтлээ догдолж, үхтлээ хайрлаад тэгээд үхнэ.
Гэвч Ийм мэдрэмжийг мэдрэхгүй, мэдэрсэн ч тэрийгээ дарж, царайн дээрээ юу ч болоогүй юм шиг байдаг, эсвэл мэдэрснээ хүлээн зөвшөөрдөг ч үгүй тэр хүн....
Би л жаахан ухаантайхан байхсан

Wednesday, July 16, 2014
Зүрх сэтгэлгүй хүн
Үхэж байхад, үхсэний дараа хэн ч битгий уйлаасай. Үүний төлөө одооноос хайрлахгүй, хайрлуулахгүй байх ёстой.
Мөсөн зүрхтэй санагдсан, эсвэл зүрх нь хөлдсөн гэж санагдсан бололтой.
Эргэн тойрон араатан дунд байгаа мэт мэдрэмж дахин төрөх. Эсвэл би өөрөө араатан.
Толгой хагарах нь. Яг л заадал бүрээрээ салах гэж байгаа мэт.
Арчаагүй, хэнд ч хэрэггүй, өөртөө ч хэрэггүй.....
Утга алга....

Tuesday, July 8, 2014
Далд ухамсар ба Амьдралд хайртай болох
Бас л эрээвэр хураавар мэдрэмжүүд. Гэвч сайхан юм, ямар нэгэн зүйл мэдрэнэ гэдэг.
Санаа зовдог. Энэ нь далд ухамсарт нөлөөлдөг. Бодох шаардлагагүй, ач холбогдол өгөх шаардлагагүй зүйлсийг сонирхоно. Дурласан эмэгтэй, хайрласан, насан туршдаа хамт байх эмэгтэй. Гайхамшигтай, Яг л симфоно шиг. Түүний хайрласан эмэгтэй. Төсөөлөгдөнө. Бас атаархана. /эрээ цээргүй бодол/
Tori-гийн амьдралд өөрчлөлтүүд ар араасаа гарсаар. Сонин юм. Гэхдээ бас л сайхан. Өөрчлөлт байна гэдэг. Өөрчлөлтийн харагдаж байгаа хэмгийн цаад зогсоол хүрэх цэгт хүрсэн байна, хүрээд цаашаа явж чадна гэх итгэл бас алга. Айж байна, чадахгүй байхвы гэхээс.
Esol... Дуустлаа л ойрхон байгаасай гэж хүснэ. Огцом сарнивал, өтгөн манан дунд төөрсөн мэт, алхах гишгэх, амьсгалах ч чадваргүй болно.
Амьдрал дээр байдаггүй нэг зүйлс над дээр хүрч ирээд, сэтгэл дүүртэл хайр, итгэл, эрч хүч өгчихөөд, хэсэг байснаа яваад өгөх? Насан туршдаа дуусталаа яг энэ хэвээрээ байгаарай гэсэн, байна гэдэгт нь тэр итгэсэн. Харин би итгэхгүй байна. Гэхдээ амлана_ хэвээрээ байна гэдгээ, бас хичээнэ.
Ийм 2 л зүйлс толгойд эргэлдэнэ.
Амьдралд урьдынхаасаа илүү хайртаа болсон.

Friday, June 20, 2014
Түүний өгсөн бэлэгүүд
Түүний өгсөн бэлэгүүд:
Гэрэл, тодоос тод гэрэлтэх гэрэл
Нэг хэсэгтээ, магадгүй үлдсэн амьдралдаа хэрэглэх итгэл
Өдөр бүр сайхан байгааг мэдрэх инээмсэглэл
Хүрэх цэгт очих замыг чиглүүлсэн тэмүүлэл......

Борооны нулимс
Бороо уйлж байна, баярласандаа, хайрласандаа, бас харамссандаа...
Шүхрэн доор уйлалдана, борооны нулимс хацар даган урсана.
Нулимсны амт, борооны дуслын амт чихэрлэг юм
Бороонд уйлж байгааг чинь харна, бороотой хамт уйлахыг чинь харна
Нүдээ анина, чамайг үнсэнэ, нүдээ нээхэд чи бас бороо уйлсаар
Бороон дундах нулимстай болзоо, зүрх хөндүүрлэнэ
Хэзээ ч угаагдахгүй сэтгэл бас гэрэл зураг
Хэзээ ч биелэлээ олохгүй тэр инээмсэглэл
Нүүрний арьс урсана, дүр эсгэсэн төрх арилна
Нүдэн дэх тэр нууцлаг ертөнц тодоос тод
Би өөрөө түүнд живэхийг хүсэх
Тэндээ бүүр үлдчихмээр

Monday, June 2, 2014
Өөрөө өөртөө баяр хүргэе
27 нас хүрчээ, "Сайхан нас" гэж хэн нэг нь хошигноно. Наргиж байгаа ч үнэн л үг. Үнэхээр л сайхан нас. Хөгширч байгаа биш, хүүхдээрээ ч биш. Яг л сайхан тохирсон нас. Бас жаахан өөрөө өөрийгөө зовоох нас ч байж мэдэх юм.
Аав ээж, тэгээд нөхөр гээд хүмүүсээр өөрийгөө хамгаалуулсаар, нялхаараа хөгшрөөд байгаа юм шиг. Тэгэхгүйн тулд одоо хэдхэн жил өөрийгөө зовоох хэрэгтэй.
Энэ жилийн төрсөн өдөр хүлээлт бага байсан болоод ч тэрүү сайхан л болж байна. Ажлынхан, ер нь хамт олонтой байна гэдэг сонин бас сайхан л юм. Гэхдээ заримдаа хэцүү байдаг талаараа блогтоо бичдэгийг уншигч 2 эрхэм мэдэж байгаа бизээ. Ямартай ч амьдралын нэг л өөрчлөлт, хувьсал юм да, хамт олон гэдэг. Энэ жилийн төрсөн өдрийн онцлог болж байх шиг байна.
Өнөөдөр би 27 жил наслахдаа өөрөө өөртөө баяр хүргэж байгаагүйгээ гэнэт бодов. Энэ тухай бодох болсон нь өнөө эрхэм хүнтэй шууд л холбоотой. Тиймээс энэ өдөр өөртөө баяр хүргэндээ тэр хүнд ч бас талархаж буйгаа илэрхийлье. Цаашдаа удам илүү их Өөрийгөө хайрлаж, өөртөө итгэлтэй байхаа бас амлаж байна.
Тори минь "Чамд хязгааргүй их баяр баясгалан, их эрч хүч бий, энэ бүгд байдгийнх нь төлөө чамд баяр хүргэе. Улам илүү өндөрт дүүлэн нисээрэй" Төрсөн өдрийн мэнд хүргэе!!!

Tuesday, May 27, 2014
,,, шарласан цаас, хэзээ нэгэн цагт
.......Энэ өрөөнд суух сүүлийн өдөр минь. Ахиад л дасчихаж. Энэ өрөөний үнэрт, өнгөнд, /өнгө муутай байдал нь угаасаа таалагддаг байсан юм/, бас чимээнд. Чимээ гэснээс өглөөдөө хэдэн машин явж байгаа чимээ маш дотно шүү. Ялангуяа ийм зам нь нойтон байх үеийн чимээ бол бүүр гоё. Цэлийсэн том цонхтой учир хааяадаа бачимдсан үед томоос том онгойлгочоод салхийг бүтнээр нь бүх биеэрээ мэдрээд зогсох хичнээн сайхан. Бас ганцаараа байдаг болохоор миний өөрийн хувийн орон зайгаа бүрдүүлсэн зөвхөн миний л орчин байлаа. Бас ширээ минь үнэхээр гоё том. Юу л бол юу тарааж хаячихаад дунд нь живэх сайхан. Бас Л.Өлзийтөгсийн "Шар ширээний магтуу" гээд шүлэг байдаг юм. Өө тийн бас энэ баригдаж
байгаа барилгын цаанаас нар жаргахыг харах сайхан...
2014-04-16
...Инээмсэглэх, баярлах, багахан
гуниглах, зүрх хүчтэй цохилох гээд сайхан мэдрэмж бүрийн шалтгаан болдог.:
Эргээд харахад, бүүр дараа уулзаж чадахгүй болсон ч хамгийн сайхнаар
дурсагдаж чадах, цор ганц ахуйлаг бус
дурлал минь.
дурлал минь.
Богинохон амьдралын нэгэн мөчлөгт сайхан бүхний үр үндэс суулгасан, бас хамгийн сайхан цэцгийг
ургуулсан
Цаашдаа ч энэ цэцгийг үхүүлэхгүй, бүүр тэнгэрт тултал нь ургуулна гэдэгээ амлаж байна. ...
2014-04-18
...Зүгээр л өчигдөр нөгөө дууны үг ярьж байгаад хэзээ ч тэр дууны
үгийг над шиг мэдрэхгүйг, ер нь миний төсөөлдөг дуртай бүхэнд

багахан ч гэсэн дасахгүйг мэдсэндээ бага зэрэг сэтгэлээр унасан ....
2014-04-21
... заримдаа надад яг
"шидтэн" мэт санагддаг. Миний хүслийг биелүүллэг, үргэлж
дуртай бэлгийг минь өгдөг. Гайхамшигтай дүүрэн сэтгэлийг ч бас өгдөг....
2014-04-30
Үүл ямар үзэсгэлэнт эй байгааг хараач
Цонхоор үзэсгэлэнтэй үүл харагдана. Нар жаргаж, үүлний хамгийн дээд талаар ягааран харагдана.
Бүрхэг өдрийн наран жаргалт. Хосгүй үзэсгэлэнтэй ажээ. Хав хар өтгөн үүлэн дунд ягааран харагдах хэсэг.
Хайрласан зүрх гэлтэй, жаргаж буй наранд дурласан үүл. Ягаан үүл.
2014-05-26
Subscribe to:
Posts (Atom)